Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Samsung компани Galaxy Fold загварын утас худалдаанд гаргана

  Б.Оюун 2019-02-21 628

Өмнөд СолонгосынSamsung компани ухаалаг гар утасны шинэ загвараа танилцуулжээ. Galaxy ухаалаг гар утасны шинэ загвар болох Galaxy Fold болонSamsung Galaxy S10 загварын утсыг ирэх 4-р сарын 26-наас эхлэн худалдаанд гаргахаар төлөвлөж байна.

Тэгвэл Samsung компанийн зах зээлд гаргаж байгаа ээлжит ухаалаг гар утансы шинэ загварыг хамгийн үнэтэй утас байх болно гэж шинжээчид үзэж байгаа юм. Учир ньGalaxy Fold ухаалаг гар утас л гэхэд худалдаанд 1980$-оор зарагдах гэнэ.

Өмнөд Солонгосын тэргүүлэгч компани болох Samsung компани зах зээлд гаргахаар төлөвлөөд байгаа шинэ загварын ухаалаг гар утаснуудаа Лондон болон Сан Франциско хотуудад явагдсан олон улсын технологийн үзэсгэлэн яармаг дээр танилцуулжээ. Шинээр танилцуулсан Samsung Galaxy S10загвар нь ухаалаг гар утасны 10 дахь үеийн, цоо шинэ загвар болж байгаа юм. Энэхүү утасны дэлгэц нь 6,1 дюйм буюу iPhone XR утастай ойролцоо юм. Энэхүү утсыг  USB болон өөр бусад ямар ч утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой. Түүнчлэн Samsung Galaxy S10загвар нь 12, 16 болон 13 мегапиксель гурван арын камертайгаас гадна өргөн дурантай нүүрний камертай юм. Зай нь өмнөх загваруудаас илүү багтаамжтай гэнэ. Мөн багтаамж, файл хадгалах санах ой нь1024 гигабайт буюу бараг нэг терабайт гэнэ. Энэ нь Samsung-ийн ухаалаг гар утасны хувьд шинэ зүйл биш ч тодорхой хэмжээгээр өмнөх амжилтаа ахиулсан хэрэг юм. 2018 онд ХятадынSmartisan R1 ухаалаг гар утас нэг терабайтын багтаамжтайгаар гарч байсан юм.

Мөн бас нэгэн өвөрмөц онцлог нь Samsung-ийн ухаалаг гар утасны шинэ загвар нь ном шиг дундуураа нугалах өвөрмөц дизайнтай юм байна. Galaxy Fold загварыг зохион бүтээгчид нь энэхүү загвараа “ном” гэж нэрийджээ. Учир нь 1536 x 2152 пиксельтэй дэлгэц нь хавтас маягийн дизайнтай, дундуур нугалж эвхэх боломжтой юм байна. Энэхүү ухаалаг гар утас зах зээлд 1600-2000 мянган $-ын үнэтэй гарч байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө