Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Албаны музейд 100 гаруй нэр төрлийн үзмэр дэлгэгдлээ

  Д.Отгонсүрэн 2019-01-22 208

  Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хамт  олон албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, залуу, ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох зорилгоор  Албаны түүхэн музейтэй боллоо.

 Албаны музейд Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, аймгийн хэмжээнд гарсан гамшиг ослыг харуулсан гэрэл зураг, аврах ажиллагаанд ашиглагдаж байсан багаж хэрэгсэл зэрэг 100 гаруй нэр төрлийн үзмэрүүдийг дэлгээд байна.

Мөн аймаг, орон нутгийн түүхэн онцлог, байгалийн үзэсгэлэн, ёс заншлыг харуулсан түүх соёлын дурсгалуудаас гадна Онцгой байдлын газрын алба хаагчдийн өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжис, цуглуулга, гаргасан амжилтуудыг  дэлгэж, олны хүртээл болгоод байна гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө