Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Таагүй араншинтай одод

  Б.Оюун 2019-01-15 994

Олны танил хүмүүс, нэр алдартай одод гаднаасаа ихэд найрсаг, инээмтгий, ганган дэгжин харагддаг. Гэвч “оддын өвчин” нь жирийн хүмүүсийн дунд төдийгүй адилхан нэр алдартай хүмүүсийнхээ дунд илэрч, бусдадаа жийгдэн, таагүй зан араншинтай одод цөөнгүй байдаг байна. Тэдэнд кино, тайз, дэлгэцийн хамтран зүтгэгчид нь дургүйлхэж, бусдаас ялгарах гэсэн “муухай ааш авир”-ыг нь мэдэж зайгаа авцгаадаг байна.

КРИСТИНА АГИЛЕРА


Дуучин Кристина Агилера гайхалтай сайхан хоолойтой, чадварлаг дуучин хэдий ч энгийн үедээ ааш муутай, ихэмсэг нэгэн гэнэ. Түүнтэй анх танилцсан адил түвшний одод удалгүй Агилерагийн хоосон, ихэмсэг зан байдлыг нь таньж, өөрийн эрхгүй түүнээс зайгаа авцгаадаг байна. Кристина Агилера хүнтэй зүгээр л энгийн яриа яриад зогсч байснаа ямар ч тайлбар хэлэлгүйгээр шууд эргэж хараад, ихэмсэг гэгч нь яваад өгдөг, мөн тухайн ярилцагчаа таагүй байдалд оруулж, үгээр доромжлох нь энүүхэнд гэнэ.

АНЖЕЛИНА ЖОЛИ


Энжи гэж дууддаг Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Анжелина Жоли бас л тийм ч сайхан ааш зангүй нэгэн. Тэрээр “булшны ангууч” Лара Крофтын тухай киноны ээлжит ангид киноны гол баатрын залуу насыг нь тоглохоор сонгогдсон жүжигчин Алисия Викандерыг зураг авалтын үеэр элдвээр нь доромжлон доош хийж, түүний бүтээсэн дүрийг хэн ч давж тоглож чадахгүй гэдгийг нь алхам тутамд нь сануулж байжээ.

ШАРЛИЗ ТЕРОН


Холливудын бас нэгэн эмэгтэй жүжигчин Шарлиз Терон мөн адил бусад жүжигчдийг өөрөөс нь илүү гарч чадахгүй гэдгийг байнга дарамтлан ойлгуулахыг хичээж, хамтран ажиллахад ихэд төвөгтэй зан ааштай гэнэ. “Франкенштейны сүйт бүсгүй” киноны зураг авалтын үеэр Анжелина Жоли түүнд кинонд тоглох урилга хүргүүлсэн продюсеруудын саналын хариуг зориудаар удааж, мөн энэ кинонд тоглохоор гэрээ байгуулаад байсан Шарлиз Тероны тэвчээрийг барж, улмаар тэдний хооронд “далдуур дайн” дэгдэхэд хүргэжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө