Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

КИНОНДОО ТОГЛОЖ ДУУСГАЛГҮЙ “ОДСОН” ОДОД-1

  Б.Оюун 2018-11-20 707

Нэр алдартай жүжигчид ээлжит кинондоо тоглож байхдаа “харамсалтайгаар” эхлүүлсэн бүтээлээ дуусгаж чадалгүй “хорвоог орхисон” тохиолдлууд байдаг. Ялангуяа киноны гол дүр бүтээж байгаа жүжигчид цаг бусаар одсоноор тухайн уран бүтээлийг дуусгах, эсвэл зогсоох, дахин эхлүүлэх нь кино бүтээгчдэд ихээхэн “асуудал” үүсгэдэг байна. 

 

КЕРРИ ФИШЕР

 

“Оддын дайн” кинонд Лея Органы дүрийг бүтээн үзэгчдийн танил болсон жүжигчин Керри Фишер энэхүү нэртэй киноны шинэчилсэн хувилбарт тоглох үеэрээ зуурдаар, гэнэт амиа алджээ. 1977 онд бүтээсэн “Оддын дайн” киноны дараа 2000-аад онд энэ киног үргэлжлүүлэн дахин бүтээсэн юм. Энэ кинонд нас ахисан Лея Орган-ы дүрийг бүтээх үеэрээ Керри Фишер бие нь муудаж эмнэлэгт хэвтжээ. Тэрээр онгоцоор нисэх үеэрээ амьсгал нь түгжирч, улмаар Лос Анжелесын эмнэлэгт хүргэсэн ч 4 хоногийн дараа нас барсан байна. Керри “Оддын дайн” киноны шинэ ангиудад Керри Фишерын зурганд орж амжсан хэсгүүдийг хооронд нь монтажлан дүрийг нь бүтээжээ.

 

СЕРГЕЙ БОДРОВ

 

Оросын нэртэй кино найруулагч, жүжигчин Сергей Бодров 1990-ээд оны үед “Брат” киногоороо олонд танигдаж, дэлхийн хэмжээний одуудтай уран бүтээл туурвин кино урлагт амжилттай явсан юм. Гэвч тэрээр ид хийж бүтээх насан дээрээ 2002 онд Умард Осетийн Кармадоны хавцалд зураг авалттай явж байхдаа багийнхантайгаа хамтдаа нурангид дарагдан, харамсалтайгаар амиа алдсан юм. 

 

РИВЕР ФЕНИКС

 

Жүжигчин, хөгжимчин Ривер Фениксыг мэргэжилтнүүд гялалзсан ирээдүйтэй од болно гэж харж байсан юм. Тэрээр 23 насандаа 20-иод төсөлд оролцож, Оскарын шагналд хүртэл нэр нь дэвшиж, түүний бичсэн дуунууд нь шүтэн бишрэгчдийг нь байлдан дагуулж байсан. Гэвч тэрээр 1993 онд “Төөрөлдсөн цус” кинонд тоглож байх үеэрээ найз нөхөдтэйгээ Viper Room клубт наргиж цэнгэж яваад, хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс амиа алджээ.  

 

ФИЛИПП СЕЙМУР ХОФМАН

 

Жүжигчин Филипп Сеймур Хофман сэтгүүлчдээс болон шүтэн бишрэгчдээсээ тэрээр бага залуудаа архи согтууруулах ундаа, хар тамхитай нөхөрлөн, буруу амьдарч байснаа нуулгүй ярьдаг байжээ. Оскарын шагналт жүжигчин 1990-ээд онд энэхүү муу зуршлаасаа салж, карьер нь амжилттай байсан ч 2013 онд эхнэр Мими О’Доннелаас салсныхаа дараа дахин архи тамхитай холбогджээ. Тэрээр энэ үеэр “Өлсгөлөн тоглоом” кинонд тоглож байсан юм. Жүжигчин өөрийгөө барьж дийлэлгүй, муу зуршилдаа автсаар кино зураг авалтаа дуусгаж чадалгүй 2014 оны 2-р сард түүнийг зочид буудлын өрөөндөө амьсгал хураасан байхад нь олжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө