Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХОЁР ХҮҮХДИЙН ЭЭЖ БЕХАТИ ПРИНСЛУ VICTORIA’S SECRET-ИЙН ШОУН ДЭЭР АЛХЖЭЭ

  Б.Оюун 2018-11-10 816

VICTORIA’S SECRET-ын сахиусан тэнгэрүүдийн нэг супермодель Бехати Принслу өдгөө 30 настай, хоёр хүүхдийн ээж болсон. Гэсэн ч тэрээр гандан буурахгүй эрч хүчтэй, гуалиг сайхан байгаа гэдгээ Нью Йорк хотноо болсон VICTORIA’S SECRET-ын загварын шоу үзүүлбэр дээр нотолж, залуу моделиудыг ардаа хаяжээ.

Бехати Принслу ердөө 8 сарын өмнө 2 дахь хүүхдээ төрүүлсэн ч түүний биеийн галбир алдагдаагүй, тэрээр гуалиг сайхан биетэй байгаа гэдгээ VICTORIA’S SECRET-ын загварын тайзнаа батлан харуулжээ.

Бехати хоёр дахь хүүхдээ төрүүлснийхээ дараа эргээд хэвийн жиндээ орж, биеийн тамирын зааланд идэвхтэй хичээллэн хуучны төгс бие галбираа амархан олж авчээ. Бехати Принслу VICTORIA’S SECRET-ын загварын үзүүлбэрт энэ жил 10 дахь удаагаа оролцсон байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө