Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭГДҮҮТЭЙ БЯЦХАН ШАРЛОТТ ГҮНЖ ОЛНЫ ХАЙРЫГ ТАТЖЭЭ

  Б.Оюун 2018-10-15 3007

Их Британийн хатан хаан 2-р Елизаветагийн ач охин гүнж Евгения энэ сарын 12-нд өөрийн сүйт залуу, бизнесмен Жек Бруксбэнктэй гэрлэлтээ батлуулан, хуримаа хийжээ. Хуримын ёслолын арга хэмжээн дээр хатан хааны гэр бүлийн хамгийн залуу гишүүд гүнж Евгениягийн гэрчүүд болон “гүйлдэж”, ихэд үүрэгтэй байжээ.

Тэгвэл бяцхан гэрчүүдийн дундаас Их Британийн үе залгамжилсан ханхүү Уильям болон Кембрижийн ахайтан Кейт нарын 2 дахь хүүхэд нь болох бяцхан гүнж Шарлотт олны анхаарлыг ихэд татжээ.

Өхөөрдөм бяцхан Шарлотт гүнж үүргээ “маш сайн” гүйцэтгэж, тэр байтугай өндөр шатан дээр бүдэрч унасан ч юу ч болоогүй мэт босч, цугласан олонтой инээмсэглэн мэндчилсээр байжээ. Гүнж Шарлотт, түүний ах бяцхан ханхүү Жорж нар хуримын арга хэмжээний үеэр олны харааг булааж, сэтгүүлчдийн дуранд өртсөн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө