Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭНГИЙН НЭГЭНТЭЙ УЧИРЧ, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙГАА ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮС-2

  Б.Оюун 2018-10-12 1876

Дэлхийн шоу бизнесийн салбарын одод, олны танил хүмүүс хоорондоо нэгдэн хүчирхэг хос үүсгэдэг ч хүн бүрийн хувь заяа өөр өөрийн хувь тохиолоор явах нь гарцаагүй.

Олны танил, нэр алдартай одуудаас энгийн жирийн, хэний ч танихгүй хүмүүстэй нийлж, аз жаргалтай амьдарч байгаа хүн олон бий. Толгой эргэм алдар нэрд хүрсэн ч энгийн жирийн амьдарч байгаа оддыг танилцуулъя...

ЖУЛИЯ РОБЕРТС / ДЭННИ МОДЕР

ЖУЛИЯ РОБЕРТС / ДЭННИ МОДЕР зурган илэрцүүд

“Хөөрхөн хүүхэн” киноны жүжигчин Жулия Робертс кино зураглаач Дэнни Модертай гэрлэжээ. Дэнни Жулиягийн тоглосон олон кинон дээр дурангийн нөгөө талд нь зогсч байсан юм. Жулия Робертс Дэннитэй учрахаасаа өмнө жүжигчин Бенжамин Браттай болзож байсан учраас ирээдүйн нөхөр болсон залууг анх төдийлөн тоодоггүй байжээ. Гэвч Дэнни Модер Жулиягийн араас удаан гүйж, түүнд байнга анхаарал халамж тавьсаар өөрийн болгож чадсан байна. Эцэст нь тэд гэрлэж, Холливудын хамгийн бат бэх гэр бүлийн тоонд багтан, одоо гурван хүүхдээ өсгөн хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа юм.

ЖЕССИКА АЛЬБА / КЭШ УОРРЕН

ЖЕССИКА АЛЬБА / КЭШ УОРРЕН зурган илэрцүүд

Жүжигчин Жессика Альба багаасаа кинонд тоглон нэр алдарт хүрч, тухайн үедээ Америкийн өсвөр насныхны гол шүтээн болж байсан. Тэгвэл Альба өөрийн шүтэн бишрэгчтэйгээ сүүлд суусан юм. Жессика Альба өөрийн шүтэн бишрэгч Кэш Уоррен гэх залуутай суужээ. Кэш нь “Гайхамшигт дөрвөл” киноны зураг авалтын үеэр энэ киноны багт орж ажиллан Жессикатай танилцсан байна. Жессика өөрийг нь тасралтгүй эргүүлэх царайлаг залуугийн найраанд орж, түүнтэй амьдралаа холбосон байна. Тэд хамтдаа аз жаргалтай амьдарч хоёр хөөрхөн охины эцэг эх болцгоожээ.

ФЕРЖИ / ЖОШ ДЮАМЕЛЬ

ФЕРЖИ / ЖОШ ДЮАМЕЛЬ зурган илэрцүүд

Олонд төдийлөн танигдаагүй жүжигчин Жош Дюамель нэгэн ярилцлагадаа тэрээр дуучин Фержийг хүсч мөрөөдөн, түүнтэй дотно танилцахыг хүсдэг байсан тухайгаа нэгэнтээ ярьж байжээ. Дуучин Фержигийн үнэнч шүтэн бишрэгч байсан Жош сүүлд энэхүү мөрөөдлөө биелүүлж, Фержийг өөрийн болгож чадсан байна. Жош дуучны нэг ч тоглолтыг нь алгасалгүй үздэг байсан гэнэ. Тэд 2004 оноос эхлэн болзож, сүүлд тэдний энэ харилцаа гүнзгийрч хуримаа хийжээ. Фержи, Жош нар одоо хөөрхөн хүүгээ өсгөн хамтдаа аз жаргалтай байгаа юм. 

РИЗ УИЗЕРСПУН / ЖИМ ТОТ

РИЗ УИЗЕРСПУН / ЖИМ ТОТ зурган илэрцүүд

Холливудад жүжигчний гараагаа дөнгөж эхлүүлж байгаа жүжигчин Жим Тот гэх залуу нэртэй жүжигчин Риз Уизерспунд дурлаж, түүний араас хичээнгүй хөөцөлджээ. Тэрээр Риз Уизерспунтэй нэгэн сайхан нартай өдөр тааралдан танилцаад зогсолгүй түүний нөхөр, хүүхдүүдийнх нь эцэг нь болж чадсан байна. Риз Уизерспун нөхөр Райан Филиппетэй сүр дуулиантай салсны дараа Жим Тот түүнтэй танилцжээ. Риз, Жим нар 2011 онд гэрлэж, улмаар хүү Теннесигээ төрүүлсэн байна. Тэд гэр бүлээрээ ням гариг бүрт сүмд очиж мөргөл үйлдэн, хамтдаа аз жаргалтай сайхан амьдарч байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө