Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЭНГИЙН НЭГЭНТЭЙ УЧИРЧ, АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДАРЧ БАЙГАА ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮС

  Б.Оюун 2018-10-11 3360

Дэлхийн шоу бизнесийн салбарын одод, олны танил хүмүүс хоорондоо нэгдэн хүчирхэг хос үүсгэдэг ч хүн бүрийн хувь заяа өөр өөрийн хувь тохиолоор явах нь гарцаагүй.

Олны танил, нэр алдартай одуудаас энгийн жирийн, хэний ч танихгүй хүмүүстэй нийлж, аз жаргалтай амьдарч байгаа хүн олон бий.

Толгой эргэм алдар нэрд хүрсэн ч энгийн жирийн амьдарч байгаа оддыг танилцуулъя...

ЖОН ТРАВОЛТА / КЕЛЛИ ПРЕСТОН

Холбоотой Зураг

Жүжигчин Жон Траволта өөрийн үнэнч шүтэн бишрэгч байсан Келли Престон гэх бүсгүйтэй гэрлэн, олон жил аз жаргалтай элэг бүтэн амьдарч байна. Траволтагийн адил жүжигчин мэргэжилтэй Келли ирээдүйн нөхөртөө “Бриолин” гэх киног үзээд эргэлт буцалтгүй дурлаж байжээ. Тэр үед 16 настай байсан Келли өөрийн найзууддаа хэзээ нэгэн цаг Жон Траволтагийн эхнэр нь болно гэж ярьдаг байсан гэнэ. Түүний энэ мөрөөдөл ч биеллээ олж, Жон Траволта түүнтэй нэг кино зураг авалтын үеэр таарч бүсгүйд дурласан байна. Тухайн үед Келли нөхөртэй байсан ч Жон Траволта түүнийг удаан хүлээсний эцэст сууж байжээ. Тэд гэрлээд 20 гаруй жил болж байгаа ч тэдний гэрлэлт Холливудын хамгийн бат бэх, аз жаргалтай гэрлэлтэд тооцогддог байна. 

ЭЛВИС ПРЕСЛИ / ПРИСЦИЛЛА

Холбоотой Зураг

Рок-н-роллын хаан Элвис Пресли өөрийн ирээдүйн эхнэр Присциллатай гэрлэхийн тулд түүнийг насанд хүрэхийг нь 7 жил хүлээсэн гэдэг. Элвис Пресли Присциллагаас 10 насаар ах байсан учраас өөрийн хайртай бүсгүйг насанд хүрэхийг нь ийнхүү удаан хүлээсэн байна. Тухайн үед Элвис өөрөө ч өсвөр насны залуу байсан учраас ёстой л жаахан хүүхэд шиг л Присциллад үхэн хатан дурласан байжээ. Гэвч тэдний энэ тэсвэр тэвчээр шаардсан гэрлэлт 6 жилийн хамтын амьдралын дараа сүйрч, тэд салцгаасан юм.

ЭНН ХЭТЭУЭЙ / АДАМ ШУЛЬМАН

Холбоотой Зураг

Холливудын нэр алдартай эмэгтэй жүжигчдийн нэг Энн Хэтэуэй мэргэжил нэгт сайхан залуусаас өөрийн хань ижлээ сонгоогүй, харин өөрийг нь шүтэн биширдэг жирийн нэгэн залуутай амьдралаа холбон, аз жаргалтай сайхан амьдарч байна. Энн Хэтэуэй тухайн үед дөнгөж гараагаа эхлүүлж байсан залуу жүжигчин Адам Шульмантай 2008 онд танилцжээ. Тэд дөрвөн жилийн туршид үерхэж улмаар гэрлэцгээсэн юм. Жүжигчин бүсгүйн ойр дотныхон түүнийг Адамтай нийлснээсээ хойш л өөртөө итгэлтэй, чадварлаг, хүчирхэг эмэгтэй болсон гэж ярьцгаадаг байна.

МЭТТ ДЭЙМОН / ЛУЧИАНА БАРРОЗО

МЭТТ ДЭЙМОН / ЛУЧИАНА БАРРОЗО зурган илэрцүүд

Жүжигчин Мэтт Деймон Холливудын сайхан бүсгүйчүүлийг бус жирийн нэгэн бүсгүйг насныхаа ханиар сонгожээ. Түүний эхнэр нь Аргентин гаралтай Лучиана Баррозо гэх бүсгүй юм. Лучиана Баррозо Мэтт Деймонтой танилцах үедээ жирийн нэгэн баарны үйлчлэгчээр ажиллаж байжээ. Тэд нэгэн ресторанд санамсаргүй байдлаар танилцаж байсан гэнэ. Деймон бүсгүйтэй танилцсан даруйдаа түүнд татагдаж, араас нь багагүй гүйсний эцэст өөрийн болгон авсан байна. Лучиана тухайн үед өмнөх гэрлэлтээсээ төрүүлсэн нэг хүүтэй байжээ. Тэр цагаас хойш 15 жил хамтдаа амьдрахдаа Мэтт Лучиана нар дундаасаа 3 хүүхэд төрүүлсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө