Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЗУУРДААР АМИА АЛДСАН ОДОД

  Б.Оюун 2018-10-10 2356

Ертөнцийн жамаар бус харин зуурдаар, тодруулбал автомашины ослын улмаас амиа алдсан нэр алдартай хүмүүс цөөнгүй байдаг байна.

Азгүй тохиолдлоор, гэнэтийн осол аваарын улмаас амиа алдсан нэр алдартай хүмүүсийг өнөө ч дурсан, хийж бүтээсэн зүйл нь бидний дунд үлджээ...

ДИАНА ГҮНЖ

Холбоотой Зураг

 Английн гүнж Диана мөн золгүй байдлаар осолдон, Парисын гүүрэн дор амиа алдсан. 1997 оны 8/31-нд Диана гүнж, өөрийн найз залуу Додди аль Файедын хамт араас нь дагах паппарацчидаас зугтаж яваад осолдсон юм.  Диана гүнж Парисын Ритц зочид буудлаас найз залуутайгаа гарч ирэхэд нь зургийн аппарат барьсан сэтгүүлчид бүчин авчээ. Тэднээс зугтахын тулд зочид буудлын арын хаалгаар гарсан ч араас нь олон тооны сэтгүүлч хөөн, тэд арга буюу машиндаа суун хар хурдаараа зугтацгаасан юм. Тэдний сууж явсан Мерседес машиныг Додди аль Файедын бие хамгаалагч барьж явсан ч тэрээр гүүрний дор осолджээ. Диана гүнж нас барахдаа ердөө 36 настай байсан юм. 

ЖЕЙМС ДИН

Холбоотой Зураг

Холливудын нэртэй жүжигчдийн нэг Жеймс Дин ердөө 24-хөн настайдаа мөн автомашины осолд орон цаг бусаар амиа алджээ. Жеймс өөрийн богино амьдралаа маш эрч хүчтэй өнгөрүүлжээ. Тэрээр гурван ч томоохон кинонд тоглон дүрээ мөнхөлсөн ч харамсалтай нь энэ залуугийн амьдрал тийм урт байсангүй. Тэрээр өөрийн Порше машинтайгаа салхи татуулан давхиж яваад осолдсон юм. Хэдийгээр тэрээр чадварлаг жолооч байсан ч цагт 150 км-ийн хурдтай давхиж байсан машинаа зогсоож чадаагүй байна.

ГРЕЙС КЕЛЛИ

Холбоотой Зураг

Холливудын сайхан бүсгүйчүүлийн нэг Грейс Келли жүжигчний гараагаа маш амжилттай эхлүүлсэн ч сүүлд Монакогийн вантай сууж, Монакогийн эзэнт гүрний хатан хаан болсон. Гэсэн ч харамсалтай нь түүний амьдралыг ч гэсэн машин, зам хоёр салгажээ. Монакогийн хатан хаан Грейс Келли 1982 оны 9/14-ний тэр өдөр жолоочоо явуулж, өөрөө жолооны ард сууж яваад осолджээ. Тэрээр охиноо Парис хүргэхээр явж, замдаа шөнө нойр муутай явсан учраас ихэд ядран улмаар осол гарган, амиа алдсан байна. Ийнхүү осол гаргахад нь охин Стефания нь эцэг эхээсээ зөрж, дизайнер болохоор тэмүүлж ээжтэйгээ хэрэлдсэн явдал ч нөлөөлжээ. Охинтойгоо ам муруйхдаа Келли жолоогоо гэнэтхэн тавьж, нүүрээ дарсан нь осол болох шалтгаан болсон байна. Хэдийгээр охин нь жолоог нь шилжүүлэн авах гэсэн боловч амжаагүй юм. Энэ ослоос Стефания амьд гарсан ч ээж нь хорвоог орхижээ.

АЙСЕДОРА ДУНКАН

Холбоотой Зураг

Оросын аугаа яруу найрагч Сергей Есенины эхнэр, бүжигчин Айседора Дункан цаг үеийнхээ хамгийн сайхан бүсгүй, авъяслаг бүжигчин байсан ч тэрээр автомашины осолд орон харамсалтайгаар нас барсан юм. Айседора Дункан тухайн цаг үедээ маш хөнгөн, ил задгай бүжгээрээ олныг гайхшруулдаг байсан. Тэрээр амьдралынхаа туршид ойр тойрныхоо хүмүүст тохиолдож болзошгүй зовлон, уй гунигийг урьдчилаад мэдэрдэг байсан. Тэрээр өөрийнхөө цаг бусын үхлийг  ч урьдчилаад харсан гэж ойр тойрных нь хүмүүс сүүлд ярьж байжээ. 1927 оны 9/14-нд Францын нэртэй бүжигчин Ницца хотноо хоёр суудалтай Бугатти машинтайгаа зугаалж яваад осолдон, хүзүүндээ зүүсэн урт ороолтондоо боомилогдон амиа алдсан юм. 

ВИКТОР ЦОЙ

ВИКТОР ЦОЙ зурган илэрцүүд

Оросын нэртэй дуучин Виктор Цой мөн авто замын ослоор өөд болжээ. Тэрээр жолооч болоод жил ч тойроогүй байсан юм. Виктор Цой өөрийн шинэхэн авсан Москвич машинтайгаа явж байгаад осолдсон байна. Тэрээр Рига хотын дор амарч загасчлаад эргэн харихдаа хурд хэтрүүлэн давхиснаас осолджээ. Тэрээр жолооч болоод удаагүй, дадал зуршил суугаагүй байснаас жолоодлого алдан осолдсон гэж үздэг байна. Цойн машин замын хашлага мөргөж, улмаар гүүрийн эсрэг урсгал руу орж, өөдөөсөө ирж явсан автобустай мөргөлджээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө