Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨНӨР ӨТГӨН ГЭР БҮЛТЭЙ ОДУУД

  Б.Оюун 2018-09-25 1696

Олны танил, тайз дэлгэцийн оддоос ажил, нэр алдраасаа гадна сайн эцэг эх байж чаддаг маш олон хүн байдаг. Олон хүүхдийн эцэг эх болсон, өнөр өтгөн гэр бүлтэй алдартнуудаас танилцуулья.

МИА ФЭРРОУ

Америкийн жүжигчин Миа Фэрроу...Тэрээр 14 хүүхэдтэй. Тэдний 4 нь төрүүлсэн хүүхдүүд нь харин 10 нь өргөж авч өсгөсөн хүүхдүүд нь юм. Нэртэй дуучин Фрэнк Синатра, найруулагч Вуди Аллен зэрэг алдартнуудтай нэгэн үе дэр нэгтгэж явсан жүжигчин эмэгтэй ЮНИСЕФ-ын сайн дурын ажилтан, улс төрийн идэвхтэн, хүний эрхийг хамгаалагч, сайн үйлсийн эзэн юм. Миа 3 эгч, 3 ахтай, католик гэр бүлд өсч торнижээ. Тэрээр залуудаа хүүхдийн эмч болохыг хүсдэг байсан ч ээжийнхээ санал болгосноор тайзнаа гарсан нь амьдралыг нь эргүүлжээ. Миа кино урлагт амжилт олж, нэр алдартай жүжигчин болсон ч өвчтэй зовлонтой, орон гэргүй, хувь заяаны эрхэнд эцэг эхээсээ салж өнчирсөн хүүхдүүдэд тусалж, өөрийн хүүхдүүдээсээ гадна олон хүүхдийг өргөн авч өсгөсөн юм.

МЭЛ ГИБСОН 

Эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг булаагч жүжигчин Мэл Гибсон 8 хүүхэдтэй. Тэд бүгд түүний төрсөн хүүхдүүд нь юм. Оскарын шагналт жүжигчин зөвхөн ганцхан удаа л албан ёсоор гэрлэж, түүний гэрлэлт 26 жил үргэлжилжээ. Тэрээр энэ гэрлэлтээсээ 7 хүүхэдтэй болжээ. Мэл Гибсон жүжигчний хувиар олонд танигдаагүй байхдаа энэ амьдралаа эхлүүлж, аз жаргалтай олон жилийг өнөр өтгөн гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн ч сүүлд 26 жил амьдарсан эхнэрээсээ салжээ. Мэл Гибсон олон жил ганц бие явсны эцэст Оросын төгөлдөр хуурч Оксана Григорьеватай нийлж хүүхэдтэй болсон нь Гибсоны 8 дахь хүүхэд нь болжээ. Хосууд удалгүй салсан ч Мэл Гибсон Холливудын жүжигчдээс хамгийн олон хүүхэдтэй аав гэсэн тодотголтой үлджээ.

РОБЕРТ ДЕ НИРО

Жүжигчин Роберт де Ниро мөн л 8 хүүхдийн эцэг...Дэлхийн бүх цаг үеийн шилдэг жүжигчдийн жагсаалтад нэр нь бичигддэг, Оскарын шагналт Роберт де Ниро нийтдээ 2 удаа албан ёсоор гэрлэжээ. Тэрээр эхний удаад Америкийн дуучин, жүжигчин Дайан Эбботтой гэрлэжээ. Дайан түүнтэй гэрлэхдээ өмнөх гэрлэлтээсээ төрсөн охиноо дагуулан ирснийг нь Роберт де Ниро үрчлэн авч, өөрийн хүүхэд шиг л өсгөсөн байна. Сүүлд тэдний дундаас Рафаэль гэх хүү нь мэндэлжээ. Хосууд 12 жил хамт амьдарсны дараа салж, де Ниро модель Туки Смит гэх бүсгүйтэй гэрлэжээ. Тэдний дундаас ихэр хөвгүүд нь төрсөн юм. Ихрүүдээ төрснөөс хойш хоёр жилийн дараа Де Ниро онгоцны үйлчлэгч Грейс Хайтауэр гэх бүсгүйтэй гэрлэн, Эллиот гэх хүү нь мэндэлжээ. Гэвч хүү нь тэдний гэрлэлтийг аварч чадалгүй, хосууд тун удалгүй салсан ч хэсэг хугацааны дараа эргэн нийлж, Де Ниро хуучин эхнэртэйгээ дахин албан ёсоор гэрлэсэн юм. Тэд сүүлд тээгч эхийн тусламжтай дахин охинто болж, хувийн амьдралаа олны нүднээс нуун, чимээгүй аз жаргалтай амьдарч байна.

ЭДДИ МЁРФИ

Жүжигчин Эдди Мёрфи мөн л олон хүүхдийн эцэг. Тэрээр анх 28 настайдаа аав болж байсан бол өнөөдөр 8 хүүхдийн эцэг болжээ. 1989 онд Эддигийн тухайн үеийн найз бүсгүй Полетт МакНили нь түүнд анхны хүүг нь төрүүлж өгчээ. Жилийн дараа  шинэ найз бүсгүй нь Эддид дахин нэг хүү төрүүлсэн байна. Гэсэн ч Эдди Мёрфи энэ хоёр харилцаагаа албан ёсны болголгүй сүүлд Николь Митчелл гэх бүсгүйтэй гэрлэн, тэд 5 хүүхдийн эцэг эх болцгоожээ.      Тэгвэл жүжигчний 8 дахь хүүхдийг нь Spice Girls хамтлагийн экс гишүүн Мэл Би төрүүлж өгсөн юм. Гэсэн ч бяцхан Энжел Айрис охин нь төрсөн ч хосуудын харилцааг бат бэх байж чадаагүй байна. 2012 оноос хойш Эдди Мёрфи модель Пейж Бутчертай болзох болж, хосуудын дундаас төрсөн хүүхэд нь 9 дэх хүүхэд нь болжээ.   

РОД СТЮАРТ

Английн рок хөгжимчин Род Стюарт мөн олон хүүхдийн эцэг. Тэрээр гурвантаа гэрлэж, эхнэр тус бүр нь түүнд 2 хүүхэд төрүүлж өгчээ. Гурван эхнэрээс төрсөн хууль ёсны 6 хүүхдээс нь гадна Род Стюартад гэрлэлтээс нь гадуур төрсөн хоёр хүүхэд байдаг байна. Род анх 17 насандаа эцэг болж байжээ. Гэвч түүний анхны охины хувь заяа тийм ч сайнгүй байсан юм. Учир нь Родыг дөнгөж 17-той байхад нь найз бүсгүй нь жирэмсэлж, тэрээр энэ хүүхдээсээ шууд татгалзжээ. Гэвч найз бүсгүй нь түүнээс салж, хүүхдээ ч төрүүлсэн байна. Тэдний охин төрөхдөө л сул биетэй байсан учраас ээж нь түүнийг асрахад өгчээ. Род Стюарт сүүлд олон хүүхэдтэй болж, гэр бүл үр хүүхэддээ анхаарал халамж тавьдаг сайн эцэг болж чадсан юм. 

АНЖЕЛИНА ЖОЛИ/БРЭД ПИТТ

Хэдийгээр Холливудын хамгийн сайхан хос гэгдэж байсан Анжелина Жоли, Брэд Питт нар салж, хоёр тийш болсон ч тэд нийтдээ 6 хүүхэдтэй. Тэдний 3 нь төрүүлсэн хүүхдүүд нь, 3 нь өргөмөл хүүхдүүд юм. Жоли, Питт нар өөрсдийнх нь төрүүлсэн Шайло, Нокс болон Вивьен ихрүүдээсээ гадна Мэддокс, Пакс болон Захара нарыг өргөн авч, өсгөн хүмүүжүүлж байгаа юм. Тэдний хүүхдүүдийн хамгийн том нь Мэддокс. Түүнийг Камбожоос үрчлэн авчээ. Мэддоксын араас Вьетнамаас үрчлэн авсан Пакс хүү нь байгаа. Тэгвэл Захара охиноо тэд Эфиопиос үрчлэн авчээ.
Image result for jolie pitt family

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө