Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЯПОНЫ ХОЁР РОБОТ РЮГУ СҮҮЛТ ОДНЫ ЗУРГИЙГ ИЛГЭЭЖЭЭ

  Б.Оюун 2018-09-24 1500

                                                         Зураг 1.Нарны гэрлийн тусгалаас шалтгаалан роботын авсан зурган дээр цагаан толбо үүсчээ

Японы эрдэмтдийн бүтээсэн MINERVA болон MINERVA-II1A мини-роботууд Рюгу нэртэй сүүлт одон дээр амжилттай буужээ. Японы JAXA сансрын агентлагийн мэдээлж байгаагаар сансрын мини-роботуудыг энэ сарын 21-нд “Хаябуса-2” зондын тусламжтай хөөргөж, Рюгу сүүлт одон дээр буулгажээ. MINERVA болон MINERVA-II1A мини-роботууд нь сүүлт одны гадаргуун дээр буусан анхны судалгаа-шинжилгээний роботууд юм. Тус бүр нь 1 кг жинтэй эдгээр робот нь сүүлт одон дээр буусан даруйдаа анхны зураг сэлтээ авч дэлхий рүү илгээжээ. “Хаябуса-2” сансрын төслийг удирдан ажиллаж байгаа Макото Йошикава мини-роботууд сансрын уудам дахь, өөр орчин нөхцөлд сайн ажиллаж байгаад сэтгэл хангалуун, баяртай байгаагаа ярьжээ. “Хаябуса-2” төслийн багийнхан Рюгу сүүлт одны 3 зургийг сайтан дээрээ нийтэлжээ.

                                                                 Зураг 2: MINERVA болон MINERVA-II1A мини-роботууд нь үсрэлт хийж хөдөлдөг

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө