Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ-12 ОРД

  Д.Отгонсүрэн 2018-09-21 2388

2018/09/22

ХОНЬ 

Од эрхэс танд хэд хэдэн гариг эрхсийн холбоог илгээж, сонирхолтой өдрүүд таны өмнө байгааг амлаж байна. Та өөрийн бодол санааг бодит болгох, тэдгээрийг ойлгомжтой, урам зоригтойгоор илэрхийлэн гаргах дээд зэргийн чадвартай хүн. Тиймээс та юу ч хэлсэн хүмүүсийн сэтгэлийг татаж чаддаг.

ҮХЭР 

Тодорхой хэмжээний өөрчлөлт танд эерэг нөлөө үзүүлэх болно. Хэрвээ идэвхитэй дасгал хөдөлгөөн хийвэл таны тайван бус байдал алга болох болно. Өөрчлөлт таныг тайван байхад тусална. Зарим хүмүүс нойронд муудаж тэр хирээр ядрах бололтой. Найзуудтайгаа уулзаж хөгжилтэй зүйл ярилцаж цагийг зугаатай өнгөрүүлэхийг хичээ. Гэртээ ажиллавал илүү үр дүнтэй байж магадгүй. Чөлөөт цагаараа өөрийн цагийн хуваарийг маш нарийн гаргаж хийхийг хүсч буй зүйлээ бүгдийг багтаан бич.

ИХЭР 

Өнөөдөр аливаад анхаарлаа хандуулж зохион байгуулахад хүнд байх болно. Өөрийн зөн совин дотоод бодлын хөгийг ашиглан санаачлагатай байхад анхаар. Ингэвэл эцэстээ ямар ч нөхцөл байдал таны амьдралд ашигтай зүйл болж ирнэ. Хэрэгтэй үед нь хүнд туслах нь сэтгэлд тааламжтай байна. Жижиг ч гэсэн өөрчлөлтүүдийг хийж чадна гэдгээ мэдэхэд таатай байх болно. Эрх мэдэлтэй нэгэнтэй санал зөрөлдөх юмуу ахмад настай нэгэн нь ажлын хариуцлагаас болж бухимдахад хүрнэ.

МЭЛХИЙ  

Өнөөдөр ярихаасаа өмнө сайн бод. Нийгмийн үйл ажиллагаанд шинэ төслөө оруулж чадна . Философи эсвэл шашны уулзалтанд өөрийн санал бодлоо хэлэх боломж олдоно. Амьдрал тань шинээр эхэлж болзошгүй. Бусдын амьдралын хэв маягаас үүдэн зөрчилдөөн үүсч мэднэ. Ганц бие хүмүүс шинэ хайртайгаа учирч болзошгүй.

АРСЛАН 

Өөдрөг, азтай, хөгжилтэй явдалтай өдрийг өнгөрөөнө. Та азтай байгаа ч энэ нь байнга таны ялалт гэсэн үг биш. Таны азтай яваа тань хөндлөнгийн хүний уцаарыг хүргэж, зөрчил үүсгэнэ. Хайртын тань хүсэл нь бие биенээ хүндлэх гэдгийг сана. Өөртөө үнэнч байхыг нэгдүгээрт тавь.

ОХИН 

Хамт олны үйл ажиллагаанд таатай өдөр. Бүрэн итгэдэг хүмүүсийнхээ дэмжлэггүйгээр та нөхцөл байдлыг хянах хяналтаа алдаж болзошгүй. Хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд анхаар. Түүнийг байнга магт, бүү зэмлэ. Амралтын өдрийг хүүхдүүдтэйгээ өнгөрөөж, тэдэнд цаг гарга. Хожим нь сайхан дурсамж үлдэж мэднэ.

ЖИНЛҮҮР 

Өнгөрсөнд болсон явдал дахин гарч ирэх бөгөөд аль хэдийн мартагдсан асуудлууд босч ирнэ. Өршөөж уучлахыг сурч муу дурсамжнаасаа сал. Хэрвээ чадахгүй бол эмчид үзүүлж санаа зовоосон асуудлуудаас нэг мөсөн ангижрахыг хичээ. Амьдрал тэртэй тэргүй хүнд хэцүү учраас та юу ч хийсэн өөрийгөө шүүмжлэх хэрэггүй. Гэр орноо сайжруулах талаар төлөвлөж байгаа бол өнөөдөр яг тохирно. Өнгөний зохицлоо сонгохын өмнө үүний нөлөө ач холбогдлыг ойлгох хэрэгтэй бөгөөд гэрээ илүү тав тухтай болго.

НУМ

Шинэ өглөө маш хурдан эхлэх ба таны ихэнхи төлөвлөгөөнүүд дэггүй байна. Салхинд зугаалах нь эрүүл мэндэд сайн ба эргэн тойрноо судлан, сонирхож болно. Хэрэв та ингэвэл эрч хүчээ авч гайхалтай тохиролцоонд хүрэх болно. Нэг юм сэрэмжлүүлэхэд хэрэв хүнд том юм худалдаж авах бол ганцаараа явах хэрэггүй. Тэгвэл та гэмтэх магадлалтай байна. Идэвхитэй түнш танд гайхалтай сюрприз үзүүлнэ. Оройн цагаар болзоонд яв.

ХИЛЭНЦ 

Гэр бүлийн баяр болж гэр бүлээрээ бүгд цуг байж урьдын дурсамжаа санаж өнгөрүүлнэ. Та хөөрхөн харагдахыг хүсч мөн бүх хүмүүс ая тухтай болж, баяр хөөртэй байна. Хэдий тийм боловч амарч буй үедээ хэн нэгнийг бүү сана. Мөн хэзээ ч уулзаж байгаагүй хүнтэйгээ учирч дурлал бий болно. Үүнийг мэдэхээс өмнө сэтгэл хангалуун уулзалт таны сэтгэлийг хөөргөх болно. Шинээр мэндэлсэн хүүхэд таны гэр бүлд аз жаргал авчрах болно. Шинэ амьдрал эхэлж байна. Өөрийн төлөвлөгөөгөө гэр бүлийхэндээ хэлэхээс бүү эмээ. Сандрал бүгдээс ангижирч эцэст нь та амрах болно.

МАТАР 

Хувийн мөнгө эд хөрөнгөтэй холбоотой асуудал анхаарлыг тань татна. Хувиараа бизнес эрхэлдэг өөртөө ажил олгодог гоонь эрчүүдэд өнөөдөр үйлчилгээнийхээ урьдчилгаа төлбөрийг цуглуулах асуудал тулгарна. Үйлчлүүлэгч хэрэглэгчид ажлын гүйцэтгэлд сэтгэл дундуур байх тул бэлтгэлтэй бай. Асуудал хүндэрч хөндлөнгийн хуульчдыг оролцуулахад хүрвэл тохиролцоо хийх нь хамгийн сайн арга болно. Хайр дурлалын харилцаа илүү хүчтэй байж дарамт ачаалал өгнө.

ХУМХ 

Буян үйлдэхэд оролцох зохион байгуулах нь таны бусдад туслах хэрэгцээг гүйцэлдүүлнэ. Зарим нэгний харилцаанд сэтгэл зовоосон зүйлс тулгарна. Сүлжээ үүсгэх, харилцаа тогтоох харилцан буулт хийх нь ажил ихтэй байгаа та нарт энэ өдрийг өөгүй болгож өгнө. Бусдыг царайчилж байснаас найз нөхөдтэйгээ холбоо барих нь гэр бүлийн гишүүдийг илүү хүчтэй болгоно.

ЗАГАС 

Өнөөдөр нөхцөл байдлаа сайжруулахад тохиромжтой бөгөөд найз нөхдийн харилцаагаа засахад ч тохиромжтой. Таны өглөгч зан тань бусдад нөлөөлнө. Хэдий тийм ч та мэдээ мэдээлэл ихээр үзэх хэрэгтэй. Найз нөхөд болон хамт ажиллагчдаасаа юм уухыг урь. Бусдыг сонс.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө