Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

НАСА, ДЭЛХИЙН ЦАС МӨСНИЙ ХЭМЖЭЭГ СУДЛАХ АППАРАТ САНСАРТ ХӨӨРГӨЖЭЭ

  Б.Оюун 2018-09-17 1188

АНУ-ын НАСА агентлаг дэлхийн мөсөн бүрхүүлийг судлах зорилгоор сансрын уудам руу ICESat-2 нэртэй хиймэл дагуул хөөргөжээ. Энэхүү хиймэл дагуулын тусламжтай дэлхийн уур амьсгалын өөрчлөлт дэлхийн мөсөн бүрхүүлд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох зорилготой байгаа юм.

Хиймэл дагуул нь тусгай лазерын тусламжтай дэлхийн цаг агаарын дулааралд мөсөн бүрхүүл хэрхэн нөлөөлж байгааг судлан тогтоох юм.

ICESat-2 хиймэл дагуул нь дэлхийгээс 500 км-ийн өндөрт байрлаж, дэлхийн мөсөн бүрхүүлийн өөрчлөлтийг нэгд нэгэнгүй ажиглан тандах гэнэ. ICESat-2 хиймэл дагуулыг АНУ-ын Калифорнийн эрэг дагуух Ванденберг агаарын цэргийн баазаас, Delta II сансрын пуужин зөөгч хөлгийн тусламжтай хөөргөжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө