Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: ХҮН ӨӨРИЙН БИЕЭС ЯЛГАРЧ БАЙГАА ЭВГҮЙ ҮНЭРЭЭ ӨӨРӨӨ МЭДДЭГГҮЙ

  М.Уянга 2018-09-17 1851

Монгол улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш XX зууны хагаст хувьсгалчид иргэдээ барууны соёлтой, хотожсон иргэд болгохын төлөө хийсэн чухал ажил нь соёлын довтолгоо юм. Тэр дундаа “ариун цэврийн хувьсгал” хийж хүмүүсийг өдөр бүр шүд амаа угаах, усанд орох, бөөснөөс салах, хумсаа авах, цагаан хэрэглэлтэй унтах зэрэг шаардлага тавьсан. Гэтэл хүмүүс гайхаж өдөр бүр усанд ордог “ямар галуу биш дээ” гэх үг дэлгэрч байсан гэдэг. Үүнээс хойш 60 жил өнгөрсөн ч ийм бодолтой хэсэг хүмүүс одоог хүртэл байна.  

 Агаарын бохирдол, хорт зуршил, хуурай уур амьсгал, тоос, шороотой орчинд амьдардаг дээр өдөр бүр мах иддэг манайхнаас элдвийн үнэр ханхалдаг нь үнэн. Олуулаа цугласан газар, автобусанд бол бүр ч аймаар үнэр танартай.

Арьс хүний биеийн жингийн 16 орчим хувийг эзэлж, нэг см шоо дөрвөлжин арьсанд 600 орчим хөлсний булчирхай, 100 тосны булчирхай байдгийг эмч нар судалсан. Биеэс ялгарч буй тэр их хэмжээний хөлс, тосон дээр гаднын бохирдол нэмэгдвэл ямар үнэр гарах нь ойлгомжтой. Жишээ нь толгойгоо угаахгүй нэг л хоноход хуйхнаас эвгүй үнэр үнэртэж эхэлдэг. Нэмж хэлэхэд соёлтой хэрэглээ үнэртэй усыг бохир арьсан дээр цацдаггүйг сануулъя.

Өдөр бүр усанд орох боломжгүй бол 7 хоногт 3 удаа усанд орж байхыг зөвлөе. Гэхдээ өдөр бүр суга, хөл, хуйх, эмзэг эрхтнээ цэвэрлэж дотуур хувцсаа сольж байх ёстой шүү. Бид өөрсдөөс шалтгаалах соёл, хувийн ариун цэврээрээ өндөр хөгжилтэй орны ард хоцрох ёсгүй. Ядаж цэвэрч, эрүүл нийгмийг бүтээе!

 

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө