Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Гэрлээд 80 жил болж буй хосын нууц: эхнэрийн тэвчээр

  Д.Оюунтуяа 2018-09-05 9374

 (Photo: Twitter/Guinness World Records)

100 настнуудаараа алдартай Япон орноос дэлхийн хамгийн урт удаан хамтдаа амьдарч байгаа хос төрж байна. Тэдний насыг нэмбэл 208. Нөхөр Масао Мацумото 108 настай, эхнэр Мияако 100 настай юм байна. 1937 оны 10 сард гэрлэсэн Япон хосыг Геннисийн дэлхийн амжилтанд бүртгэж байна.
Сертификатаа хүлээн авангаа Мияако эмээ "Би их баяртай байна. Миний тэсвэр тэвчээрийн ачаар шүү дээ" гэж инээмсэглэн ярьж, гэр бүлийнхэнтэйгээ зургаа авахуулсан юм.
Тэднийг гэрлэх үед Япон орон дайны байдалтай байсан учир гэрлэх ёслол хийгээгүй, нөхөр Масао нь хилийн чанад руу цэргээр дайчлагдаж байжээ. Одоо тэдний үр удам өргөжсөөр өнгөрсөн сард 25 дахь гуч хүүхэд нь төрсөн байна.
Охин Хироми нь "Өтөл насандаа яваа аав ээж хоёр маань энэхүү шагналыг авсан нь их хүндэтгэл юм. Би тэднийг цаашдаа ч олон жил амар амгалан сайхан амьдруулахыг хүсч байна" гэж ярьжээ.
Японы эрүүл мэндийн яамны судалгаагаар, энэ улс дундаж наслалт нь 84 буюу дэлхийд Хонконгийн дараа хоёрдугаарт жагсжээ.
Өмнө нь Геннисийн амжилтанд Норвегийн хос Карл, Гурдрун Долвен нар нийлбэр насаараа 210 болж тодорч байсан. Харин Гурдрун 2004 онд насан өөд болсон байна.

Source: Reuters
 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө