Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БАРУУН ЭРГИЙН ИРГЭД 8 ЖИЛИЙН ДАРАА ШУУДАНГАА ХҮЛЭЭН АВЧЭЭ

  TV5 News 2018-08-21 2253

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН 

Ойрхи Дорнодын бүс нутаг дахь хямрал, Араб-Израилийн сөргөлдөөнөөс шалтгаалан Иордан голын Баруун эргийн иргэд 8 жилийн дараа өнгөрсөн хугацаанд тэдэнд илгээсэн захидал, илгээмж зэргийг хүлээн авчээ. Израиль улс Баруун эргийг бүслэж, энэ бүсэд хориг тавьснаас шалтгаалан иргэдийн шууданг сүүлийн 8 жилийн хугацаанд хав дарж, өнөөдөр 10 тонн захидал, илгээмж зэргийг эздэд нь хүргэж байна.

2010 онд Израиль улс Иорданийн нутгаар дамжиж байгаа Палестинчуудын шууданг нэвтрүүлэхээс татгалзсан юм. Ийнхүү татгалзаж, хориг тавьснаас өнгөрсөн хугацаанд эзэддээ очоогүй маш олон захидал сэлт, илгээмж цугларчээ. Тэгвэл ийнхүү олон жил эзэддээ очоогүй шууданг Иерихон хотод сортлон, цааш илгээж байгаа юм. Олон жилийн туршид саатуулагдсан шууданд хувийн захидал сэлтээс авхуулаад хүүхдийн тоглоомж, хувцас хэрэглэл, тэр бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэргэнцэр зэрэг илгээмжүүд эзэндээ хүрч чадахгүй саатуулагдаад байжээ. Түүнчлэн олон жил саатуулагдсан шуудан эзэддээ хүрч чадахгүй ч байж болох юм. Учир нь олон жил хадгалагдсан зарим захидлын хүлээн авагчийн хаяг нь бүдгэрч арилан, илгээмжээр явуулсан бараануудын зарим нь хуучирч мууджээ. Тиймээс магадгүй зарим нь эзэддээ хүрэлгүй устгалд орох бололтой.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө