Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЯПОНД ХЭТ ХАЛУУНААС ШАЛТГААЛАН 80 МЯНГАН ХҮН ЭМНЭЛЭГТ ХАНДЖЭЭ

  TV5 News 2018-08-21 969

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН 

Японд энэ зун цаг агаар хэт халснаас шалтгаалан энэ улсын 80 мянга гаруй хүн эмнэлэгт ханджээ. Японы гал сөнөөх албаны мэдээлж байгаагаар өнгөрсөн 4-р сарын 30-наас хойшхи байдлаар нийтдээ 144 хүн амиа алдсан байна.

Арлын Японд сүүлийн 4 сарын байдлаар нийтдээ 82 мянган хүн хэт халуун цаг агаараас болж зүрх судасны өвчин нь сэдэрч, мөн бусад шалтгаанаар эмнэлэгт хандсан байна. Цаг агаарын онц үзэгдлээс болж ийм олон тооны хүн эмнэлэгт хандсан тохиолдол Японд өмнө нь гарч байгаагүй юм. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт, 8-р сарын 13-19-ний хооронд л гэхэд наранд цохиулж, хэт халуунд элдэв хууч өвчин нь сэдэрсэн 3,669 хүн эмнэлэгт ханджээ. Цаг агаарын байдал 8-р сарын сүүлээр тогтворжиж, хэт халуун буураад байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө