Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ЛОНДОН ОЮУТНУУДЫН ХУВЬД ХАМГИЙН ҮНЭТЭЙ, ӨРТӨГ ЗАРДАЛ ӨНДӨР ХОТ

  TV5 News 2018-08-21 1070

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН 

Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Тэгвэл үзэгч танд гадны улс орнуудад, тэр дундаа Европт сурч байгаа оюутан залуус, тэдэнд тулгамдаж байгаа асуудлын талаарх мэдээллийг хүргэхээр бэлдлээ. Францын оюутан залуусын үйлдвэрчний холбоо болох Unef саяхан тайлан гаргаж, Европын хотуудаас суралцахад хамгийн үнэтэй хотуудыг нэрлэжээ. Тайланд 2018 онд Европын их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөр, амьдрах зардал өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн болохыг дурьджээ.

 Тэгвэл Unef-аас гаргасан тайланд дурьдсанаар энэ жил Европын их дээд сургуулиудын сургалтын төлбөр өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал дунджаар 1,3%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Түүнчлэн оюутан сурагчдын амьдралын өртөг 2017 оны үеийнхээс 2,09%-иар өссөн нь нийтийн тээврийн зардал, оюутны болоод хөлсний байрны үнэ нэмэгдсэн зэрэгтэй холбоотой юм. Ингэхдээ Европын хотуудаас хамгийн өндөр өртөг зардалтай хотуудыг Лондон, Цюрих, Манчестер зэрэг хотууд тэргүүлж байгаа бол Бухарест, Афин, Бремен зэрэг хотууд амьдралын өртөг арай багатайд тооцогдож байна. Английн Лондон хотод л гэхэд сургалтын төлбөр нэг семестр нь 12,450 евро байгаа бол Швейцарын Цюрихэд нэг семестрын сургалтын төлбөр дунджаар 10,624 еврогийн үнэтэй байгаа юм. Английн Манчестер хотод энэ үзүүлэлт 9,954 еврогийн дундаж үнэтэй байна. Тиймээс тайланд дурьдсанаар тухайн оюутан сургалтын тэтгэлэг бусад мөнгөн тэтгэлэгээсээ гадна жирийн нөхцөлд амьдрахын тулд сард дунджаар 837 евро цуглуулах шаардлага тулгарч байна. Энэ мөнгө оюутны хоол, унаа гэхчлэн бусад зардалд зайлшгүй шаардлагатай байгаа юм. Unef-ын тайланд түүнчлэн Европын хотуудад нийтийн тээвэр, унааны зардал өндөр байгааг тусгажээ. Жишээлэхэд Францын 10 хотод сард унааны зардалд дор хаяж 300 евро шаардлагатай байгаа юм. Тиймээс улс орнуудын эрх баригчдад хандан оюутнуудад нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих, тусгай тариф гаргах хүсэлт тавьж байгаа юм. Францад сурч байгаа оюутнуудын 46% нь сурахын хажуугаар зайлшгүй ажил хөдөлмөр эрхэлж, давхар орлого олох шаардлагатай байгаа юм. Энэ нь оюутнуудын хичээл сургууль, амжилтад сөргөөр нөлөөлж байгааг тайланд дурьджээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө