Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Соёлжъё: СОЁЛТОЙ ХҮН "БАЯРЛАЛАА" ГЭЖ ХЭЛЭХЭЭ МАРТДАГГҮЙ

  TV5 News 2018-08-21 1382

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА 

Бидний харилцааны соёл хүнтэй мэндлэх, уучлал гуйх, баярлалаа гэж хэлэхээс эхлэлтэй. Эдгээр үгс энгийн хэдий ч хамгийн үнэ цэнэтэй гэдгийг та мэдэх үү? Тэгвэл та баярлалаа гэдэг үгийг өдөрт хэдэн удаа хэлдэг вэ? Дэлгүүрт ороод юм худалдаж аваад гарахдаа кассчинд баярлалаа гэж хэлэх, таксинд суугаад очих газар аюулгүй хүргэж өгсөн жолоочид баярлалаа гэж хэлэх, автобусанд суудал тавьж өгсөн залууст баярлалаа гэж хэлэх, газар санаандгүй унагаасан зүйлийг авч өгсөн хүнд баярлалаа гэж хэлэх, эрүүл болгож өгсөн эмчид баярлалаа гэх мэт маш олон баярлалаа гэж хэлэх шалтгаан бидний амьдралд гардаг.

Энэ үг бидэнд бага ч болов баяр, баясал, сэтгэлийн дэм, урам, тайвшрал өгдөг гэдэгтэй санал нийлэх байх. Тийм учир “Баярлалаа” гэх үгийг харамгүй хэлж занших нь зөв юм шүү.

Жил бүр 1-р сарын 11-ны өдрийг олон улсын “баярлалаа” гэж хэлэх өдөр буюу “International thank you day”-г тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг хүмүүс бие биедээ чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлж, эерэг сэтгэл хөдлөлөө ил гаргадаг байна. Хэдий бидний амьдралд таагүй хар бараан, стрессдүүлэх зүйл олон ч өөрсдөө эерэг хандлагатай байж, гэр бүл найз нөхөд, ажлын хамт олон, танихгүй хүнд ч шалтгаан гарвал баярлалаа гэдэг үгийг байнга хэлж байхыг уриалъя!     

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө