Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдрийн зурхай 12 орд

  TV5 News 2018-08-21 1114

2018/08/21

ХОНЬ

Юу ч санаснаар болохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Санамсаргүй гүтгэлэг ажил дээр таныг угтах бөгөөд хэрхэн хүлээн авахаа мэдэхгүй тээнэгэлзэнэ. Хэтэрхий хүндээр бодох хэрэггүй. Асуудлыг аль болох тойрон гарч чухал ажил үүргээ дуусгахыг хичээвэл танд ашигтай байна. Биеэ амраа. Явган зугаал.

ҮХЭР 

Ажиллах хүсэл төрөхгүй байх боловч өнөөдөр ажил ачаалал багатай байна. Хов жив цуу яриа нь хувийн тушаал даалгавраас илүү сонирхолтой санагдах боловч ядаж завгүй харагдахыг хичээ. Дараагийн хоёр өдөр үнэхээр дарамттай байх учраас хэд хэдэн нөөц төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Цаашдын ажил хэрэгтэй тусалж чадахуйц хүнтэй өдрийн хоолонд ор.

ИХЭР 

Таны сэтгэл санаа тогтворгүй болж бусдыг ширүүн шүүмжилнэ. Мөн алдаа дутагдалдаа тоомжиргүй хандах нь ажил хэрэгт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хайрттайгаа ноцтой зөрчилдөхөд хүргэнэ. Таныг таагүй явдал хүлээж байгааг од эрхэс анхааруулж байна. Үг хэлээ цэгнэж үйлдэлдээ анхаарлаа хандуулах цаг нь болжээ.

МЭЛХИЙ 

Мэлхий.Өнөөдөр та ухаалаг, өөртөө итгэлтэй байж өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй. Хэдий тийм боловч зан аашаа удирдаж сурах хэрэгтэй. Хэн нэгэнтэй ярилцсанаар хүсэл зориг, зорилгоо эргэн нэг харах боломжийг өгнө. Амлалт, үүрэг хариуцлагаа дахин нягталж, хэрэгтэй газар нь өөрчлөлт хийх цаг болсон.

АРСЛАН 

Ухас хийхээсээ өмнө анхааралтай харах ёстой өдөр. Холбоо харилцаанд асуудал гарч болзошгүй. Хэн нэгэн өөрийн зөвийг нотлох гэж оролдох, тойруулж ярих, эсвэл зүгээр үнэнийг хэлэхийг хүсэхгүй байж магад. Таны хайр дурлалын амьдрал сэтгэл санааны хэлбэлзэл ихтэй байх тул цочмог зан бүү гарга.

ОХИН 

Таны хурц ухаан, шийдэмгий зан чанар тань бусдын анхаарлыг татна. Бусдад түрэмгий хандахаас зайлсхий. Өөрийн хэл яриагаа цэгнэ. Дургүй хүмүүс тань ажилдаа эргэж орох нь ажлаа эрчимтэй эхлэх, анхаарлаа төвлөрүүлэхэд тань хэрэг болно. Өдөр тутмын чухал ажлуудаа өглөөгүүр эртхэн амжуул.

ЖИНЛҮҮР 

Хэрвээ таныг хэн нэгэн гомдоосон бол тэр хүндээ заавал танд ямар зан гаргасан шиг нь хандах гэсний хэрэггүй. Зүгээр л уучил. Энэ нь хамаагүй дээр байх болно. Таны эрч хүч өндөр байгаа учраас та өөрийнхөө авьяасыг хөгжүүлэх ямар нэг хөтөлбөрт хамрагдахыг хүснэ. Энэ нь танд өөрийнхөө авьяасыг бусдад харуулах боломж олгох болно.

ХИЛЭНЦ 

Удаан хугацааны турш таныг зовоож буй асуудлуудаа цэгцэлж, сайтар бодож тунгаахыг хичээ. Ямар нэг зүйлийг өөрчилж, засч сайжруулах хэрэгтэй байгаа эсэхийг харж, нягтал. Ерөнхий дүр зургийг харахыг хичээ. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэх бөгөөд хүмүүс танд туслахдаа таатай байх болно. Бүх зүйлд эерэгээр хандахыг хичээ.

НУМ 

Амралтаа авах, тайвширч биеэ суллах ба оюун ухаан сэтгэл санаа дотоод нөөц хүчээ цэнэглэх цаг болжээ. Өмнө нь эхэлсэн ажлаа дуусгаж, өнөө маргаашдаа хэт ихийг хийхээр хичээхээс зайлсхий. Энэ үе бол хийх ёстой зүйлээ цагт нь дуусгасан эсэхээ эргэцүүлж, шинэ зорилтуудаа тодорхойлох үе.

МАТАР 

Ажил дээрх эерэг өсөлтүүд үргэлжлэн нэмэгдсээр байна. Өнөөдөр таны удирдан зохион байгуулах чадвар өндөр байна. Таны тусламж дэмжлэг бусад хүмүүст хүндэтгэл төрүүлж ухаалаг үгс, зааварчилгаа хайртай хүмүүс, хамт суралцагсад, ажиллагсадад тань өндөр үнэлэгдэх болно.

ХУМХ 

Эрч хүч, урам зориг, өөртөө итгэх байдал тань өсөх бөгөөд танд болон таны эргэн тойронд байгаа хүмүүст эерэг нөлөө үзүүлэх тул авьяас билэгээ бусдыг гайхшруулахад ашигла. Хэд хоногийн турш Нар таны ордонд зочлох тул тань руу гол анхаарлаа хандуулна. Дэлхий ертөнц танд жирийн байдлаас илүү зорилго, хүсэл хувийн хэрэгцээндээ анхаарлаа хандуулах урам зоригийг өгнө. Хэрэв таны амьдралд болж бүтэхгүй таны аз жаргалтай болгохгүй зүйл байвал одоо л дарамтанд оруулж байгаа асуудал, муу зуршил, сөрөг зан чанараа янзлах цаг. Мөн чухал өөрчлөлт хийх хэрэгтэй шүү.

ЗАГАС 

Өнөөдөр гариг эрхсийн хандлага таныг ямар нэгэн зүйл хийхэд хязгаарлаж байна. Ялихгүй юманд тэсвэргүй уурлаж цухалдвал бүтээмж муутай байна. Сарны доогуур мөчлөг нь өнгөрсөн сард болсон үйл явдлыг эргэн дүгнэхэд сайн цаг бөгөөд та өмнө нь гаргасан алдаагаа давтахгүй байхад анхаар. Хүчтэй дур хүсэл нь романтик харьцааг мэдрүүлнэ. Хайртай хосууд өөрсдийн хардах, өмчлөх мэдрэмжийг хяна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө