Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдрийн зурхай 12 орд

  TV5 News 2018-08-18 2786

ХОНЬ 

Өнөөдөр найз нөхөд, хамтран ажиллагчид чинь таны талд байх болно. Таны шаргуу хөдөлмөрийн үр дүн сорилтыг амжилттай даван туулсныг харуулах болно. Ажлын орчинд аз таны талд байна. Чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаа дараа долоо хоног хүртэл хойш нь тавь.

ҮХЭР 

Амьдралын эрч хүч, сексийн чадамж, өөдрөг байдал өсөн нэмэгдэх хандлага ажиглагдана. Эрэгтэйчүүдийг гэнэтийн бэлэг, сайхан мэдээ хүлээж байна. Дотны хүнээсээ бэлэг хүлээн авч ч магадгүй. Түүнчлэн та өнөөдөр эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд байх бололтой. Гэхдээ од эрхэс таныг хайр дурлалын адал явдалд орооцолдохгүй байхыг зөвлөж байна. Учир нь та хэнд талтайгаа мэдэхгүй төөрөлдөх бололтой. Харин эмэгтэйчүүд ажил хэргийн тааламжтай санал хүлээж авна. Өнөөдөр таны өмнө мөнгө олох шинэ эх үүсвэр нээгдэх бололтой.

ИХЭР 

Өдрийн турш аливаа сорилтонд бэлэн бай. Үг хэлээ сайн бодож, хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд хүмүүст харилцан буулт хийхэд бэлэн бай. Хэрвээ та сайн сонсогч байж чадвал хайртаасаа болон хамтрагчаасаа ашигтай зөвлөгөөг авч чадна.Хэрвээ та яг л байгаагаараа бусдаар хайрлуулахыг хүсэж байгаа бол өөрөөрөө бахархах бахархалаа өөрөөсөө холдуул.Үүний дараа л та жинхэнэ аз жаргалыг олох болно.

МЭЛХИЙ 

Өөрийн сэтгэл санаагаа тааламжтай болгох зүйлийг сэд. Бүтээлч сэтгэлгээний ажил хийгчид өөрийгөө ажилдаа зориулбал гарах үр дүн өндөр байна. Хэрвээ та авьяастай бол өөрийн зах зээлийг олоход төвөгтэй бус. Ирэх ажлын долоо хоногийг яаж та сэргэлэн цовоо байлгахаа сайтар бодон тунгаа.

АРСЛАН

Өнөөдөр гэрэл гэгээтэй их хэмжээний өгөөмөр зан мэндлэх болно. Таны ордонд төрсөн хүмүүс заримдаа зөрүүд хувирашгүй, байнга хямралд өртөж байдаг. Гэхдээ тулалдахын оронд өөрийгөө амар амгалан таарамжтай нийцлээр хүрээлүүлнэ гэдэг бууж өгнө гэсэн үг биш гэдгийг сана.

ОХИН 

Одоо таны харилцах тактик эрэмбэ дараалалтай шийдвэр гаргадаг байдал тань гайхалтай зэвсэг болно. Чанга хатуу, дипломатч бай. Ажил дээр тань цэцэглэж байгаа хайр дурлалын харьцаагаа одоохондоо олонд дэлгэсний хэрэггүй. Найз нөхөд болон бизнесийн түншүүд рүүгээ залган тусламж хүсэхээс бүү эргэлзээрэй.

ЖИНЛҮҮР 

Бүх л өдрийн турш та гэр орны ажилд дарагдаж өнгөрүүлнэ. Та энэ өдрийг тун завгүй өнгөрөөсөн тул өнөө оройг хамт олонтойгоо эсвэл гэр бүлтэйгээ зугаатай өнгөрүүл. Хөрөнгө мөнгөө хамаагүй зүйлд зарцуулж эрсдэлтэй байдалд өөрийгөө оруулах хэрэггүй юм.

ХИЛЭНЦ 

Өнөөдөр хэн нэгэнтэй харилцаа холбоо тань дотносох болно. Энэ үед таны урам зориг буурах болно. Сонирхолтой спортоороо хичээллэх боломж олдоно. Манлайлах, зориг тэвчээр, биеэ даасан байдал, өөртөө анхаарал тавих, нэрд гарах боломж гарч ирнэ.

НУМ

Аливаа зүйлд бэлтгэлтэй бай. Өнөөдөр та хайрлан энхрийлэх хүслээ илэрхийлж болно. Гэвч үүнийг өдөр тутам хийдэг зүйл бүү болго. Өөрийн зорилго болон хүсэл мөрөөдлөө дахин харж, өөрчлөх хэрэгтэй болно. Амралтын өдрийг байгалийн сайханд аялж өнгөрөөх нь танд ямар ч сургааль, хоолоор ундаар олж авахгүй эрч хүчийг өгнө.

МАТАР

Хамтын ажиллагаа тань тааламжтай бай. Өнөөдөр та өр зээл тавьж худалдаа хийгээд хэрэггүй бөгөөд та өрөнд орж болзошгүй. Янагийн явдал тань илүү үүрэг хариуцлагатай шатанд шилжих болно. Эл өдөр албан ёсны үйл хэрэгт тохиромжгүй. Гэртээ амарч өөртөө болон гэрийхэндээ цаг гарга.

ХУМХ 

Таны хувьд материаллаг байдлаа дээшлүүлэхэд онцгой сайн өдөр. Та ашиг орлогоо нэмэгдүүлэх зам дээр зогсож байна. Ажил хэрэг муугүй санасан бодсон бараг бүгд биелнэ. Харьцаагаа сайжруулах ажил хэргийн гэрээ хэлэлцээр байгуулах богино хугацааны таатай цаг үе ирж байна. Түрээсийн гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгө худалдаж ав. Зээл ав. Гэхдээ ашиггүй зүйлст мөнгөө бүү үр.

ЗАГАС

Нийгэмд сөрөг үйл явц идэвхжих болно. Давшгүй саад бэрхшээлээс болж таны ажил удаашрах болно. Төрийн албан хаагчид ажилдаа орохын өмнө өөрчлөлт хийхдээ онцгой анхаарах хэрэгтэй. Сэтгэлээр унах хэрэггүй. Санхүүгийн ажилд таагүй алдагдалд орно. Нэг хэсэгтээ та хол явах гэсэн мөрөөдлийн аяллаа болих хэрэгтэй болно. Материаллаг өөрчлөлт хийхдээ тайван хандаарай. Эс тэгвээс бүхэл өдрийн турш хямралтай явах болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө