Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Соёлжъё: АЖЛЫН БУС ЦАГААР АЖИЛ ЯРЬЖ ЗАЛГАХАА БОЛЪЁ

  TV5 News 2018-08-17 3298

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА 

 Бидний амьдарч буй нийгэм тэр чигтээ даяарчлагдаж хурдацтай хөгжиж, хүмүүсийн ухамсар соёл улам дээшилж байгаа. Энэ үед бид ч соёлын доголдол гаргаж, ухрах ёсгүй. Хүмүүсийн гаргадаг алдаануудын нэг, бухимдуулдаг үйлдлийн багаас дурдвал ажлын бус цагаар утас хангинуулж, хариу өгтөл залгах. Ажлын цаг ихэнх хүмүүсийн хувьд 08-18 цагийн хооронд байдгийг бид мэднэ. Ажил хэрэг ярих бол ажлын цагаар л ярих ёстой гэдгийг зарим хүмүүс тогтоомоор байна.  Өглөөний 6, 7 цагт эсвэл орой гэртээ амарч байх үе 21-23 цагийн хооронд залгаж ажил ярих, өөртөө хэрэгтэй зүйл асуух нь бүдүүлэг үйлдэл шүү дээ. Ядаж мессеж бичиж үлдээх ёс зүйтэй баймаар. Бас нэг асуудал нь залгаад ярих боломжтой үгүйг нь асуухгүйгээр шууд ярьж эхлэх. Мөн залгах үед нь авалгүйгээр шууд тасална гэдэг нь ярих боломжгүй байна гэсэн санааг ойлгодоггүй.   

Эдгээр энгийн зүйлээс л соёлын төвшин харагдана.  Эхлээд нэгнээ хүндэлж, ёс зүйтэй байчхаад бусадтай харилцах ёстой гэсэн бичигдээгүй дүрэм байдгийг сануулъя.         

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө