Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БУЭНОС АЙРЕСТ ТАНГО БҮЖГИЙН ДАШТ БОЛЖ БАЙНА

  TV5 News 2018-08-16 987

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо танго бүжгийн ДАШТ эхэллээ. Латин Америк бүжгийн хатан хаан нь гэж нэрлэдэг танго бүжгийн дэлхийн аваргын төлөө дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 500 хос оролцож байна.

 Уламжлал ёсоор танго бүжгийн хаан, хатан хааныг шалгаруулах тэмцээн “тайзны танго” бүжгээр эхэлжээ. Энэ нь удаан хэмнэл бүхий сонгодог бүжгийн төрөл юм. Уралдааны явцад хосуудыг тус бүр 9 хос бүхий хэсэг болгон хувааж, тэд тайзнаа ээлж ээлжээр гарч шүүгчдийн өмнө бүжиглэдэг байна. Буэнос Айрест болж байгаа танго бүжгийн дэлхийн аваргын тэмцээнд энэ жил сонгодог эрэгтэй эмэгтэй хос бүжигчдээс гадна хоёр эмэгтэй хосын төрөл нэмэгдсэнээрээ онцлог байгаа юм. Түүнчлэн дэлхийн аваргын хүрээнд үндсэн шалгаруулалтаас гадна үзүүлэх тоглолт, танго бүжгийн түүхийг харуулсан үзэсгэлэн, сургалт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Дэлхийн аваргын эцсийн шатны шалгаруулалт энэ сарын 21, 22-нд Буэнос Айрес хотын “Луна Парк”-д болно.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө