Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ДУУЧИН МАДОННА 60 НАС ХҮРЛЭЭ

  TV5 News 2018-08-16 1706

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН  

Дэлхийн дахинаа нэр алдраа цуурайтуулсан, гандан бууршгүй дуучин, поп хатагтай Мадонна өнөөдөр 60 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Луиза Чикконе буюу Мадонна сүүлийн 35 жилийг дэлхийн поп хөгжмийн урлагийн тэргүүн эгнээнд, байр сууриа алдалгүй тэргүүлсээр, өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ дархалжээ. Үзэгч танд Мадоннагийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлдлээ.

Мадонна 1983 онд хамгийн анхны бие даасан цомгоо гаргаж байжээ. “Мадонна” гэж өөрийнхөө нэрээр нэрлэсэн анхны цомогтойгоо тэрээр дэлхийн тойрон анхны аялан тоглолтоо ч хийж байсан юм. Өнөөдөр Мадоннагийн дуунууд дэлхий даяар 300 сая хувиар борлогдож, кассет, компакт диск, пянз, тоон хэлбэрээр гэхчлэн хөгжмийн бүхий л төрлөөр гарчээ. Энэ амжилтаараа Мадонна Гиннесийн дээд амжилтын номонд хамгийн их борлуулалттай дуучин гэж нэрээ бичүүлсэн юм.

Дуучин Мадоннагийн дуу, цомог нь дэлхийн хөгжмийн хит парадуудад тэргүүлж, Британийн хит-парадад хамгийн олон удаа тэргүүлсэн эмэгтэй дуучин болж байсан бол түүний 12 цомог хөгжмийн чартуудын тэргүүн эгнээнд орж байжээ. Ийм амжилтыг Мадоннагаас гадна зөвхөн “Биттлз” хамтлаг болон рок-н-роллын хаан Элвис Пресли л үзүүлж байсан юм. Их Британийн хит парадад өнгөрсөн хугацаанд Мадоннагийн нийтдээ 46 дуу нь багтаж, топ 5-д хамгийн олон удаа, хамгийн удаан хугацаагаар тогтож байжээ.

Мадоннагийн уран бүтээлүүдээс түүний шүтэн бишрэгчид нь 80-аад оны дуунуудад нь илүүтэй дуртай байдаг гэнэ. Тэр дундаа 1984 онд гаргасан Like A Virgin дуунд нь илүү дуртай, сайн мэддэг байна.

Мадоннагийн дуунууд, уран бүтээлийн санд нь хамгийн өндөр нот авч дуулдаг, мэргэжлийн хэллэгээр соль мажороос до мажор хүртэлх өнгөнд бичигдсэн олон дуу байдаг юм. Мадоннагийн студийн цомгуудад нь 24 өөр хөгжмийн хөг, өнгөөр бичигдсэн дуу ч байдаг гэнэ.

Дуучин Мадонна Америкийн поп дуучдаас хамгийн өндөр ашиг орлоготой дуучин юм. Forbes сэтгүүл дуучны хөрөнгийг 580 сая $ гэж тооцдог байна. Тэгвэл энэхүү жагсаалтад Мадоннагийн араас жагсдаг дуучин Селин Дионы хөрөнгийн хэмжээг 380 сая $ гэж тооцжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө