Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ 12 ОРД

  TV5 News 2018-08-15 2467

2018/08/16

ХОНЬ

Сэтгэлзүйч дээр очих эсвэл нууцхан мөрөөдлөө ил гаргахад тохиромжтой үе. Сүмд очвол тустай байж болох юм. Амьдралдаа туршилт хийхээс бүү ай. Хэрвээ сэтгэлд тань хоосон орон зай үүссэн юм шиг санагдаж байвал бясалгал хий. Бусдад туслах сайн дурын ажилд оролцож ч болох юм. Бусдын өмнө бууж өгөх нь сэтгэл санаагаа өргөхөд тусална.

ҮХЭР 

Гадаад руу гарч адал явдал хайх төлөвлөгөө амархан нурж мэднэ. Энэ асуудлаас болж уурлаж бухимдахын оронд эргэн нягтлах хэрэгтэй. Тайвширч тухайн асуудлаар мэдээлэл цуглуул. Учир шалтгааныг нь мэдсэний дараа хариулт тун энгийн байх болно. Чухал хүмүүстэй харилцахад хүндрэлтэй байгаа бол шууд дүгнэлт гаргахын оронд өөр арга хэрэглэ. Хамтрагчдаа буруутгахаас өмнө өөрийн хийх ёстой зүйлээ сайн гүйцэтгэх хэрэгтэй. Хэт мэргэжлийн биш бол гуравдагч этгээдийг оролцуулахаас зайлсхий.

ИХЭР 

Бусдын талаар юу бодож буйгаа нүүрэн дээр нь шулуухан хэлэх, нууцыг ил гаргах эсвэл боловсон, уян хатан бус байх, даргатайгаа харьцахдаа өөрийнхөөрөө байх зэрэг нь таны албан тушаал ахихад саад болно. Хөндлөнгийн хүмүүстэй хэрэлдэж маргалдах дургүйцлийг нь төрүүлж магадгүй байна. Гэхдээ таны гэм хоргүй сэтгэл, өс санаж чаддаггүй зан тань эвлэрлийн үүдийг нээж өгөхөд тусална.

МЭЛХИЙ 

Амар тайван байна. Нийгмийн үйл ажиллагаанууд таатай байх ба шинэ харилцаа холбоонууд ч бас байгуулагдана. Дэмжлэг хайж байсан хүмүүст таны зөвлөгөө өгөх чадвар дасгал сургуулилт болно. Таны болон ханийн тань хооронд байсан асуудлууд алга болж харилцааны өнгө аясыг өөрчилнө.

АРСЛАН 

Боломж бололцоонууд ирнэ. Өөрийгөө эрүүл хоол хүнсээр хангаж, бусадтай маргалдахаас хол бай. Энэ бол гэртээ амарч өнгөрсөнд авсан шарх сорвио эдгээх мөч юм. Иогийн дасгал хийж, амьдралдаа сайн сайхны дотоод мэдрэхүйг авчир.

ОХИН 

Энэ ордныхон алс холын олон зүйлийг төсөөлөн бодож аливаад  ялагч байхын төлөө хичээж чармайх хэрэгтэй. Хэрэв та өөрийг чинь ойлгож, байнга тусалж дэмждэг нэгэн хажууд чинь байгааг мэдрэх юм бол илүү өөдрөг сэтгэлээр амьдарч чадах болно. Хүүхдүүддээ анхаарал хандуулах цаг иржээ.

ЖИНЛҮҮР 

Оюун ухаанаа төгс төгөлдөржүүлж, мөнхийн үнэнийг мэдрэх таатай өдөр. Уруу татагдахаасс зайлсхийгээрэй. Архи дарс, гүн боловсруулсан бүтээгдэхүүн, амьтны гаралтай хоол хүнсээс татгалз. Хэрэлдэж маргалдсан бүх хүнтэй учраа олохыг бод. Сэтгэлээ нээхээс бүү ай.

ХИЛЭНЦ 

Нар таны зөн совин, энэрэл нигүүсэл болон уян сэтгэлийг илэрхийлэгч од гарагтай холбогдож байна. Таны зөн билэг, совин дээшилнэ. Та өөрийн сонирхлын бүлэгтэй нэгдсэнээр таны нэр хүнд өсч, хийх бүтээх урам зориг төрнө. Өөрийн амьдралаа нухацтай төлөвлөж, ирээдүйд явах ёстой зүг чигээ тодорхойлоорой.

МАТАР 

Гоо үзэмж тодорч секс харьцаанд тааламжтай өдөр байна. Үйл явдлын хурданд алхаагаа тааруулахыг хичээ. Гэхдээ сайн амрах ёстойг битгий мартаарай. Оройг хайртай хүнтэйгээ аминчхан өнгөрөөх нь та хоёрын дунд бат бэх холбоосыг бий болгож чадна.

ХУМХ 

Эрх мэдэлтэй хүмүүстэй ажил ярихад дипломат чанар таны сайн анд байна. Ажлын чухал ярилцлаганд орж байгаа бол өөрийн ур чадвар өндөр боловсролтойгоо харуул. Болгоомжтой байж, өөрт олдсон цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрөө. Өдөр хоногийг хий дэмий битгий өнгөрөө.

НУМ

Амьдралд бүх зүйлс эрс өөрчлөгдөнө. Бүх зүйлсийн төлөө тулалдан тэмцэх цаг үе. Бардам бусдаас дэмжлэг тусламж авахгүй гэсэн үзэл одоо хэрэг болохгүй. Бүх зүйлд туйлын анхааралтай ханд. Хэлэх үгээ цэгнэ. Няцашгүй байдлаараа бүү бардамна. Хайрын болзоо найз нартайгаа уулзах уулзалт тань гайхалтай сайхан байх болно. Банк санхүүгийн байгууллагуудаар орох ажлаа бүү хойш нь тавь. Хүмүүстэй харилцахдаа уян хатан бай

ЗАГАС    

Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Та өнөөдөр бусадтай эвгүй харьцаж болзошгүй байна. Хэдийгээр энэ нь таны үнэн дүр төрх биш ч гэлээ өнөөдөр та бусдад буруугаар ойлгогдох нь бололтой. Тиймээс бусдад ширүүн үг хэлэх гомдоох ёжлох зэргээс зайлсхийхийг хичээ. Таны тэсвэр тэвчээрийг хязгаарт хүргэж мэдэх үгс чихэнд дуулдана.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө