Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өнөөдрийн зурхай 12 орд

  TV5 News 2018-08-15 2599

Өнөөдөр 2018/08/15

ХОНЬ

Амьдралын эрч хүч буурна. Бусдыг хэл амаар дайрч доромжлох нь танд дараа нь муугаар нөлөөлнө. Та энэ өдрийг нилээд уур уцаартай өнгөрөөх бололтой. Өөрийн дадлага туршлагатаа анхаар. Өөрийгөө тайван байлгахын тулд дуртай тоглоомоороо тогло.

ҮХЭР

Хэн нэгнийг ятган өөртөө итгүүлэх бодол санаа, бодлого төлөвлөгөө нэмэгдэнэ. Худалдааны зар сурталчилгаа болон түүн дээр авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө чинь хурлын үеэр их таатай дэмжигдэх бөгөөд ингэснээр таны нэр хүнд ч их өснө. Хөгжөөнтэй байдал тань бусдад таалагдаж тэдний тусыг хүртэнэ. Өөрийн гэсэн бодолтой бай. Ёог юмуу түүнтэй адилхан дасгалаар хичээллэх нь уурлаж бухимдсан байдлаас гарахад туслана.

ИХЭР 

Амралтын өдрөөрөө бясалгалын хичээлд явж эхлэх хэрэгтэй учир эртхэн бүртгүүл. Та эх дэлхийн төлөө ихийг хийж чадахгүй ч өөрийнхөө төлөө бол илүү ихийг хийж чадна шүү. Бүх зүйлд санаа зовж бухимдаад байлгүй зүгээр л өөртөө анхаарч эхэл. Эрүүл мэнддээ илүү анхаарч өөрийгөө энхрийлэх хэрэгтэй.

МЭЛХИЙ 

Бизнесийн түншүүд болон нийгмийн гишүүдтэй ажил ярихдаа ухаалаг байдал, асуудлыг хялбархан шийддэг зангаа урьтал болго. Хамтдаа ажиллах нь ажил хэргийг хурдан бүтээхэд бус харин хувь хүн бүрийг дэмждэгт оршдог. Та нөхөрлөлийн хүч ямар агуу болохыг, хайр дурлал тань хамгийн сайн анд найз болохыг мэдэх болно.

АРСЛАН

Замаасаа хазайхгүй төлөвлөгөөгөө дага. Жижигхэн зүйлийг нь үр дүнтэй болгохдоо цагаа зарцуул. Хурал цуглаан уулзалтанд явахдаа хэтэрхий эрт бүү оч. Хамтран ажиллагч, түншүүд, худалдан авагч нар таны тусын тулд ажиллах болно. Тиймээс чухал хүмүүстэй холбоотой урилгыг хүлээж ав.

ОХИН 

Сохор болзоо таны хүсдэг зүйл биш ч энэ удаа таныг гайхшруулж мэднэ. Ажил хайж байгаа хүмүүст мөн аз таарна. Ажлын ярилцлаганд орж бүтэн өдөржин болно. Зарим анкетан дээр бичсэн зан чанарыг тань төдийлөн анхаардаггүй тул том зорилго бичихээс бүү ай. Хамгийн их хүсч буй ажлаа сонго. Таны хүссэн бүхэн биелэх боломж тохиож байна.

ЖИНЛҮҮР 

Өнөөдөр маш их урам зоригтойгоор өдрийг эхлүүлэх болно. Хэдийгээр албадлага, хязгаарлалтыг тэвчихэд хэцүү байх боловч хэрэв та анхаарлаа төвлөрүүлж, эрч хүчээ сарниулахаас зайлсхийж чадах юм бол олон зүйлд амжилтанд хүрч чадна. Одоо болж байгаа үйл явдлууд танд шинэ ажил мэргэжлийн өсөлт авчрах буюу эсвэл танд өөр нэг жим гаргаж өгч болох юм.

ХИЛЭНЦ 

Стрессийг бууруулж, амар тайвныг нэмэгдүүлэх дасгал хөдөлгөөн иог, хийн дасгалын хичээлд бүртгүүл. Ажлын нөхцөлтэй нэг бүрчлэн танилцах нь хүмүүсийн хувьд сайхан санагдах бөгөөд зохион байгуулалттай бүтэц сайтай мэргэжлийн орчинг сонго. Өнөө орой гадуур гарах цаг заваа хязгаарла.

НУМ

Өөрийн хүсэл эрмэлзэлээ дага. Бизнесийн харилцаанд бүү итгэ. Төлөвлөгөө тань өөр хүмүүст ашиглагдаж чадахгүй гэдгийг мэдэх хүртлээ хэнд ч битгий ярь. Өөрийн мөнгийг хэт их үрэх нь данс улайхад хүргэж болох ч үнэ цэнэтэй худалдан авалт хий. Нөлөө бүхий бүлэгт таныг танилцуулах урилга ирэх болно. Танд аз авчрах зүйлийг олж хар.

МАТАР 

Тайван бай. Хувийн сахилга батаа сайжруул. Стрессийн түвшин тань таны амар тайван байдалд саад хийнэ. Өдрийг уулзалтаа төлөвлөж эхлүүл. Амралтанд цаг гарга. Талархал, сайшаалын жагсаалт гаргаад, өөрийнхөө амьдралд хийсэн гайхалтай зүйлсээ олж нээгээрэй.

ХУМХ 

Ажлын төлөвлөлт ба бэлтгэл эргэлзээтэй байгаа тул зохион байгуулалттай ажилсаг бай. Хэрэв тэгвэл анхаарал татаж байгаа биелэгдээгүй яршигтай ажлуудын олонхийг гүйцээхэд танд асуудал үүсэхгүй. Албан ёсны эсвэл санхүүгийн чухал шийдвэр гаргахаас зайлсхий, ялангуяа бусад хүмүүс хамрагдсан бол. Хувийн болон мэргэжлийн хамтрагчтайгаа мөнгөний зарцуулалт эсвэл хамтын зорилгын талаар маргах маргаан хурцдах хандлагатай. Тиймээс хайртай хүмүүсийг чинь хэдэн өдрийн турш уурлуулж дургүйцүүлэхэд хүргэх үг хэлэх юм уу жижиг хэрүүлээс зайлсхийхийг хичээ.

ЗАГАС 

Өнөөдөр таны олон нийт рүү хандсан санаа тань дэмжигдэх болно. Стресс болон дарамт ихсэх хандлагатай байна. Энэ өдөр таны хувьд ажил дээрээ ч, гэртээ ч азтай өдөр байх болно. Ажил дээр чинь таны санаа дэмжигдэж, хэрэгжиж эхлэх ба гэртээ оруулсан хувь нэмэр тань ч үнэлэгдэх болно. Бага зэрэг хичээснээр хийж дуусгаагүй ажлаа дуусгах болно. Энэ оройн дасгал сургуулилтын төлөвлөгөө бол ядаргаагаа тайлахад оршино. Хайрлан энхрийлэх хүсэл сонирхол бодит байдлаар хэрэгжиж эхлэнэ. Бусдын дэмжлэгийг үнэлж, даруу төлөв бай.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө