Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: ДАВХАР ЗОРЧИГЧ СУУЛГАДАГ ТАКСИНЫ ЖОЛООЧ НАР БОЛЪЁ...

  TV5 News 2018-08-14 1122

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА

Такси үйлчилгээ нэвтэрсэн цагаас өдийг хүртэл соёлын доголдлоос гадна бас нэг иргэдийг бухимдуулдаг зүйл бол нэг хүн суулгачхаад тэр хүнийх нь явах чиглэлд явах зорчигч байвал давхар суулгачихдаг.

Уг нь анх суусан зорчигч хаашаа хүрнэ тийшээ хүргэж өгөх ёстой гэсэн дэлхийн такси үйлчилгээний хуульчлагдаагүй дүрэм бий.

Гэтэл жолооч нар өөрсдийн ашиг сонирхлоо бодож ийм үйлдэл гаргах нь олон. Одоогийн байдлаар бензин дунджаар 1800 төгрөг. Хувиараа такси эрхлэгчид ихэнх нь маш бага иддэг буюу 100 км-т, 5-7 литр бензин иддэг  “Приус” маркийн автомашин унадаг. Харин иргэдээс 1 км 800-1000 төгрөг авч байгаа. Ингээд бодоод үзэхээр 100 км-т 9000-12600 төгрөгөөр бензин хийгээд иргэдээс 80000-100000 төгрөгийн ашиг олж байгаа юм. Үүнээс урсгал зардал, машин техникийн засвар хасагдлаа гэхэд боломжийн орлого олмоор. Хүнд мэдээж амьдрахын тулд илүү их орлого олох сонирхол байж болох ч ёс зүйтэй баймаар байна.

Хүйтний улиралд, эсвэл хүүхэдтэй хүн таарч зам нийлбэл давхар суулгаж болох ч бусад үед анх суусан зорчигчид эр, эм насны хязгааргүй эвгүй сэтгэгдэл төрөх нь ойлгомжтой. Зарим жолооч нар хүүхэд, настай хүн байвал элэг барина гэдэг шиг асуух ч гүй шууд давхар зорчигч суулгачихдаг. Таксины жолооч нар аа өөрсдийгөө бодох биш, үйлчилгээ явуулж байгаа гэдгээ ухамсарлаж хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж суръя!    

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө