Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдрийн зурхай 12 орд

  TV5 News 2018-08-13 2270

2018/08/14

ХОНЬ

Таны болоод хамтран ажиллагсдын тань хоорондын үзэл бодлын ялгаа нь бие биенээ илүү сайн ойлгох хэрэгтэй байгаагийн дохио юм. Таны хамгийн сайн найзад таньтай ярилцах хэрэг байна. Түүнд ямар нэгэн зөвлөгөө бүү өг. Таны зөвлөгөө түүний сонсохыг хүссэн зүйл биш байхаас гадна асуудлыг улам хүндрүүлэх болно. Зүгээр хамт бай.

ҮХЭР

Сэтгэлийн шаналалаас илүү уур хилэнгээ барьж чадахгүй бол өөрийнхөөрөө байж чадахгүй. Хариуцлагатай хүнд ойртох ба тэдэнд юу чухлыг тайлбарла. Таны сэтгэлийн шарх ямар ч үндэсгүй хоосон гэдгийг олж мэднэ. Та дургүйцлээ хадгалахаас илүү мартах хэрэгтэй. Ийм байдлыг дотоод сэтгэлийн тайван байдал бууруулж чадна. Хэрэг явдлыг эргэцүүлэн бодоход та болон таны найз хамтрагч чухал үүрэгтэй. Та нэг удаа сэтгэлээсээ уучлалт гуйвал сайхан болно.

ИХЭР 

Согогтой цахилгааны хэрэгсэл болон гэр орны ахуйн цахилгаан хэрэгслийг засах гэж оролдсоны хэрэггүй харин засварчин дууд. Хөгжилтэй төлөвлөгөө таны эрч хүчийг нэмэгдуүлнэ. Дэлхийг өөрчлөхийн тулд өөрийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй гэдгийг сана. Дотны хүндээ урам хайрласан үг хэл. Өөрөөр хэлбэл зөвлөгөө өгөхөөс зайлсхийж өөрийн сайхан зан аашийнхаа нэр хүндийг хадгал.

МЭЛХИЙ 

Сэтгэлийн гүн гутралд орох магадлалтай. Та эрхэлж буй үйл ажиллагаандаа ямар ч сонирхолгүй бүх зүйлд сэтгэл дундуур болж болзошгүй. Өөрийн үйл ажиллагаандаа шинэ хүмүүсийн тусламжийг ав. Ах дүү, найз нөхдийн харилцаа хэвийн үргэлжлэх хэдий ч нөлөө бүхий шинэ хүмүүстэй танилц.

АРСЛАН

Ямар ч чиг хандлага зонхилж байсан таны эрч хүчийг бууруулж чадахгүй. Ажлын зүгээс гарах дарамт, гэр орны асуудал зэрэг нь танд дарамт болох боловч тайван хүлээцтэй бай. Энэ өдөр эмх замбараагүй байдал үүсэж мэднэ. Болгоомжтой бай.

ОХИН 

Санхүүгийн эх үүсвэртэй болсон бол үүнийгээ өөртөө байлгахаас зайлсхийж хадгаламжинд ч юм уу ханд. Хэн нэгэнд мөнгөн тусламж үзүүлэх хэрэггүй. Шинэ найз нөхдөөсөө болгоомжил. Өнөөдрөөс эхлэн хувийн ажил чинь ашиг тусаа өгч эхлэнэ. Та хөрөнгө мөнгөндөө анхаарал тавихад илүүдэхгүй.

ЖИНЛҮҮР 

Эсрэг тэсрэг зорилтууд, зөрчилтэй байдал нь таныг ядраах боловч үйл ажиллагааны ангараг гаригийн нөлөөгөөр аливааг шинэчлэн зохион байгуулах хүсэл таныг сэргээнэ. Өдөр тутмын ажлаа илүү сайн хийх бөгөөд олон төрлийн зүйлийг туршиж үзэх нь зөвхөн нэг замыг сонгоход тань тусална. Цаг үрсэн зугаа цэнгэлээ хойшлуулж, эрч хүчтэй оргилсон мэдрэмж төрүүлсэн хүмүүстэй хамт яв.

ХИЛЭНЦ 

Хайртыгаа гайхшруулж сар гарахыг харах оддын доор ширээ захиал. Гэрлэх санал тавих гэж байгаа хүнд бол төгс орчин юм. Төрсөн өдөр эсвэл баяр тэмдэглэхээр төлөвлөж байгаа бол санаанаас үл гарахаар болж өнгөрнө. Ганц бие хүмүүс гадагш гарахдаа гойд сайхан харагдах хэрэгтэй.

НУМ

Таны толгой төлөвлөгөө шийдвэр гаргахад сайн ажилах нь. Эцэст нь юу хийхээ шийдсэнээр таны толгойд шинэ санаа орж ирнэ. Хайртдаа цаг гарга. Өөртөө ирэх амралтын өдрүүдээр цаг гаргаж гадагшаа гаран урагш харах шинэ зорилготой болоорой. Дэлхийг харах өнцөг тань ч өөрчлөгдөнө.

МАТАР 

Өнөөдөр таны хувьд ажил хамгийн чухал асуудал байх бололтой. Санхүүгийн хэлэлцээр байгуулах үед гэнэтийн асуудлууд гарч ажил саатах магадлалтай. Хайр дурлалын харилцаандаа томоохон шийдвэр гаргах шаардлага бий болж магадгүй. Ажил төрлөө хайр дурлалын харилцаатайгаа холих хэрэггүй.

ХУМХ 

Өнөөдөр юу тохиолдохыг урьдчилан тааварлахын аргагүй өдөр байх болно. Хамтран ажиллагчийн тань хийсэн алдаа, багаж тоног төхөөрөмжийн эвдрэл, үйлчлүүлэгчдийн гомдол зэргээс болж ажил төрөлд нэлээд их саатал гарна. Хэрвээ хэлж ярьж буй зүйлдээ болгоомжтой хандаж чадвал ямар нэг асуудлыг амархан даван туулах болно. Хэрвээ та байнгын дарамтанд байдаг бол толгойн өвчин болон стрессд нэрвэгдэхгүй байхад анхаар. Хэрвээ таны бие муу байгаа бол гэртээ амарч, хүч тамираа сэргээж ав. Бие тань сайжирсан ч нэг хэсэгтээ л ажлаа түр хойш нь тавихыг зөвлөж байна.

ЗАГАС

Өнөөдөр та аль болох үр бүтээлтэй зохион байгуулалттай байхыг хичээ. Бизнесийн харилцаандаа анхаарал тавихыг хичээ. Хэрвээ мөнгө санхүүтэй холбоотой ажил хийдэг бол санхүүгийн асуудлаа таны хяналтанд байгаа эсэхийг шалга. Хэрвээ та ганцаардлаас болж сэтгэл дундуур байгаа бол найз нөхдийн хүрээгээ тэлэхийг хичээ. Өөртэйгөө адил сонирхолтой хүмүүстэй танилцаж, уулзалт цуглаанд оч. Хэдийгээр таны мөнгө санхүүгийн асуудал сайн байгаа ч мөнгийг гарынхаа салаагаар урсгах хэрэггүй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө