Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ФРАНЦАД ЦЭНХЭР ӨНГӨТЭЙ ДАРС ХУДАЛДААНД ГАРЧЭЭ

  TV5 News 2018-08-13 1147

БЭЛТГЭСЭН: Б.ОЮУН

Дарсны эх орон гэж хэлж болох Францад энэ зун нэгэн цоо шинэ төрлийн дарс худалдаанд гарч, ихэд эрэлттэй байна. Энэ нь цэнхэр өнгөтэй, маш өвөрмөц тансаг амт үнэр бүхий дарс юм.

 Шинэ төрлийн дарсыг Францын өмнөд хэсгийн ля Бейль гэх газарт хийж, Шардоне гэж нэрлэгдсэн энэхүү дарсыг усан үзмийг хальслан, доторх зөөлөн эдээр нь нэрэн гаргажээ. Өвөрмөц цэнхэр өнгөтэй шинэ дарс нь 11 градусын алкогольтой, жимсний амттай зөөлөн дарс юм. Шинэ дарсыг худалдаанд гаргаад удаагүй байгаа ч энэ зуны хамгийн их зарагдсан, хамгийн эрэлттэй дарс байжээ. Францын дарс үйлдвэрлэгчдээс өмнө Испанид 2016 онд цэнхэр өнгөтэй өвөрмөц дарс гаргасан ч Францад сая худалдаанд гаргасан шинэ дарс хэрэглэгчдэд ихэд таалагджээ.    

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө