Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдрийн зурхай 12 орд

  TV5 News 2018-08-13 1184

Өнөөдөр 2018/08/13

ХОНЬ

Ашигтай боломжууд өнөөдөр таны зам дээр гарч ирнэ. Гэр бүлийн нандин дурсгалт зүйл таны мэдэлд ирэх болно. Та гэрээ цэвэрлэж байгаад эртний үнэт эдлэл олж магадгүй. Гэр бүлийнхэн чинь таныг хувийн мөргөлдөөнд автахаас сэргийлж, бэрхшээлийн шалтгаан болсон нарийн асуудлуудыг шийдэхэд туслах болно.

ҮХЭР

Зарим хүмүүс анхаарлын төвд байх ба алдарт хүргэх шинэ дүр хүлээн авах эсвэл онцгой бэлэгнийхээ төлөө алга ташилт хүлээн авна. Нийгмийн үйл ажиллагаа гол үйл явдал байх болно. Баярт оролцох эсвэл дарга болон чухал хүндээ зориулж оройн хоолонд урих яг тохирсон өдөр. Иймэрхүү үйл ажиллагаа танд өөрийн авъяас чадвараа бусдад үзүүлэх боломж олгох болно. Бүтээлч санааагаа ашиглавал урам зориг тань ихсэх байх. Хэрвээ сүүлийн үед таны зүрх нуран унаж байгаа бол одоо ахиц сайжралыг бодох хэрэгтэй. Хайр дурлалын хичээл зүтгэл ганц бие хүмүүсийг гайхширалд оруулна.

ИХЭР

Таны зөн билэг хүчтэй бөгөөд та бусдад туслах эрмэлзэлтэй нэгэн. Харьцаа холбоо илүү халамжилсан өнгө аястай байх болно. Зарим тусламж хэрэгтэй байгаа хүмүүст зөвлөгөө өгөх, зааж чиглүүлэх нь сэтгэл санааны таашаал өгдөг. Алдсан эрч хүчээ нөхөн сэргээ. Хувийн зөвлөгөө авах, эрүүлжүүлэх иллэг хийлгэх эсвэл хайрттайгаа хоёулханаа цагийг өнгөрөөхөөр төлөвлө.

МЭЛХИЙ 

Та өнөөдөр ажлын газар болон хамт олныхоо дунд гялалзах болно. Таны шаргуу хөдөлмөр танд гайхалтай үр дүнг авчрах болно.Хайртай хүмүүстэйгээ хамт байх цаг гарга. Тэд таны сэтгэл санааг илүү сайн ойлгох болно. Тушаал дэвших нь таны бодсоноос ч илүү хурдан байх болно.

АРСЛАН

Өнөөдөр таныг азын тэнгэр ивээнэ. Хэрэв одоогийн байгаа нөхцөл байдал танд таалагдахгүй байвал үүнд өөрийгөө болон бусдыг битгий буруутгаарай. Энэ түр зуурын л асуудал учраас удахгүй бүх зүйл хэвэндээ орно. Бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө илүүд бүү тавь. Өнөө орой бясалгал болон иогийн хичээлд суух нь таныг дахин сэргээнэ.

ОХИН 

Гэнэтийн зочин таныг долоо хоногийн ажлаа хойш тавихаас өөр аргагүйд хүргэнэ. Юу ч хийсэн уурлаж бухимдах хэрэггүй. Хэдэн долоо хоногийн нөр хөдөлмөрөө зарцуулсан ажилд тань асуудал үүсч магадгүй. Хэрвээ та эдгээр асуудлуудыг шийдэж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө ав.

ЖИНЛҮҮР

Ганц бие хүмүүсийн хувьд орчин тойрны үйл явдлуудыг урьдчилан тааварлах боломжгүй. Энэ өдөр амралт, албан тушаал ахих сонирхол болон нийгэм дэх нэр хүндийг өсгөх аз од гийнэ. Ажлын чухал ярилцлаганд оролцож байгаа хэн ч бай өөрсдийн сэтгэл татам цоглог байдлаа ашиглан өөрийн ур чадвар, өндөр боловсролтойгоо харуул.

ХИЛЭНЦ 

Шаргуу байснаар үр дүнг нь хүртэх болно. Өнөөдөр ер бусын романтик өдөр учраас хайртай хосуудын хувьд бие биетэйгээ цагийг өнгөрөөх нь чухал. Энэ өдөр од эрхсийн чиг хандлага таныг сул чөлөөтэй сэлгүүцэхийг зөвшөөрөхгүй бололтой. Иймээс та өнөөдөр од эрхсээс юу хүсэж байгаагаа гуйж хүслээ шивнэ.

НУМ

Таныг удирдагч сap найз нөхөд, харилцаа холбоо болон урт хугацааны зорилгыг бэлэгдэгч нарны аймагт чиглэж байгаа. Иймээс нийгмийн харилцаа ноёрхож, өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлж шинэ хүмүүстэй уулзан, танилцах боломжийг олгоно.

МАТАР

Зөн билигтээ итгэвэл та өнөөдөр буруу алхам хийхгүй. Зарим хүмүүст гадаад руу явах виз гарах бөгөөд гэнэтийн ачаагаа баглах хэрэг гарч хүмүүст баяртай гэж хэлэх болно. Мэдээлэл технологийн салбарт ажиллах боломж гарч ирнэ. Аливаа зүйлийг цуцлахаасаа өмнө сайн бод. Сэтгэлийн хөөрөл болон урам зориг тань хоромхон зуурт л үргэлжлэх болно.

ХУМХ

Яг одоо танд амьдрал мөнхийн тулаан тэмцэл мэт санагдах боловч урам зориг итгэлтэйгээр ажлаа үргэлжлүүлж, шинэ газар шинэ бүхнийг эрэлхийл. Cap таны удам угсаа, хүрээлэн буй орчин, гэр бүлийн амьдрал, орон гэр оршин тогтнох нөхцлийг тань ивээнэ. Таны эхэлсэн шинэ ажил, зохиол бүтэмжтэй болж уран сэтгэмж оюун бодол тань хурц байна. Засах шинэчлэх, өөрчлөлтийн ажил амжилттай хийгдэж, таны хийсэн ажил бүр үр бүтээлтэй байна. Ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаа яаран сандран хийх хэрэггүй.

ЗАГАС

Хэрвээ та ганцаардаад байвал хөршөө урьж тэдний өдрийг ч бас гэрэлтүүлээрэй. Та юу сурсанаа болон хичнээн хөгжилтэй байгаагаа харан гайхах болно. Ямар ч үл хөдлөх хөрөнгө авсан танд тааламжтай байх тул гэрээ хэлэлцээр хийхээсээ өмнө сайтар судалж, хооронд нь харьцуул. Найз нөхөд болон өрсөлдөгчийн тань хийж буй үйлдэл таныг гайхшируулах бөгөөд хэрвээ танд таагүй байгаа бол аль болох сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байхыг хичээгээрэй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө