Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өнөөдрийн зурхай 12 орд

  TV5 News 2018-08-09 2707

 2018/08/10

ХОНЬ

Одоогийнхоо нөхөрлөлийн хүрээнд анхаарал тавь. Бусдыг ятгаж зөвшөөрүүлэх чадвар чинь өсөж байна. Чадах чинээгээрээ сайхан харагдаж өөртөө сэтгэл ханамжтай бай. Хэнтэй ч тааралдаж мэднэ. Ганц бие хүмүүс мөнгөө цуглуулах эсвэл сайн үйлсийн ажиллагаанд оч. Тэнд таны үзэл санааг хуваалцах онцгой нэгэнтэй учирч болох юм.

ҮХЭР

Та уян зөөлөн, урсгалаар нь явахад бэлэн байгаа бол энэ өдөр их хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм өдөр байна. Хэдий тийм боловч, ямар ч эрч хүчгүй ядарч байгаадаа та бага зэрэг сэтгэлээр унаж болох юм. Магадгүй та үүрэгт ажлаа хийх гэж цаасны ажлаа дуусгах гэж хэтэрхий их хичээж энэ тэрүүгээр гүйснээс болсон байх. Инээх бол хамгийн сайн эм. Хэрвээ тооцооны алдаа гарвал сэтгэл хямраах асуудал болохоос нь өмнө асуудлыг шийдэж, үр дүнд хүр.

ИХЭР

Өөрийн ашигтай байдалд эргэлзэх эсвэл ирээдүйдээ итгэлгүй байх нь ажлаа хийж эхэлснээр замхарна. Үүний ачаар санаа зовохоо больж, үр бүтээлтэй юмны талаар бодоход цаг хугацаа зарцуулна. Чухал эсвэл мөрөн дээр хүнд ачаа болж буй зүйлийг хойшлуулах хэрэггүй. Өөртөө итгэлтэй, эрч хүч дүүрэн байвал ихийг бүтээж чадна.Өнөөдөр үр дүнтэй судалгаа шинжилгээ хийхэд тохиромжтой.

МЭЛХИЙ 

Хувиараа бизнес эрхэлдэг ухаалаг хүмүүсийн хувьд хөгжин дэвших магадлалтай байна. Хамтран эрхэлж буй бизнес тань ямар ч саадгүй үргэлжлэх болно. Түр хугацааны хэлэлцээр нь ямар шийдвэр гаргах хэрэгтэйг шийдэхэд тусална. Таны хайр дурлал тайван байх бөгөөд дулаан мэдрэмж, сэтгэл хангалуун байдал давамгайлах бололтой.

АРСЛАН

Спортоор хичээллэх эсвэл оролцох нь эрч хүчтэй ажиллагаа ба биеийн эрч хүчийг өндөр байлгах бүтээлч арга зам юм. Хосууд холбоо харилцаагаа бэхжүүлэх болно. Мэргэжлийн үйл ажиллагаа эсвэл гэр бүлийн тэмдэглэлт баяр зэрэгт итгэмээргүй их зарлага гарсан байна. Зарлагаа бууруулах хэрэгтэй.

ОХИН

Бүхий л төрлийн зугаа цэнгэл адал явдал өнөөдөр тохиож байна. Спортын сонирхол тань таныг боловсролдоо бууж өгөхөд хүргэх ба энэ нь таныг зорилгодоо хүрэхэд өөрийгөө бэлтгэж байгаа хэрэг юм. Ирээдүйнхээ төлөө шийдвэр гаргах шаардлага тулгарахад зүрх сэтгэлээ дага. Оюун ухааны дур сонирхол тань тогтвортой амжилт болон хувирна.

ЖИНЛҮҮР 

Цагаа зөв ашиглаж чадвал хийх ёстой ажлаа амжуулж чадна. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ өөрийн чадвараа тодорхойлж, өөртөө итгэлтэй байгаарай. Хэрэв та лекц уншиж эсвэл хэлэлцүүлэг хийж байгаа бол энэ нь таны эерэг тал болно. Орой бүх ажлаа цэгцэлж амралтын өдрөөрөө амрахаа бодоорой.

ХИЛЭНЦ 

Энэ өдөр танд уйдах завдал олдохгүй. Олонхи охид, хөвгүүд ердийнхөөсөө илүүтэйгээр жаахан дүрсгүйтэх бололтой. Хэрэв та чухал шийдвэр гаргах болон чухал сонголт хийхээр болбол таныг ухаалаг байдал тань удирдана. Ямар нэгэн зүйлд уруу татагдахаас зайлсхий.

НУМ

Өнөөдөр дуусгаагүй ажлаа хийж дуусгахад тохиромжтой өдөр. Хийх ажлаа дараалалтай хийхийг хичээгээрэй. Ингэвэл та төвөгтэй асуудлыг сандралгүйгээр шийдэж чадна. Бусад хүмүүс хэлж, ярьж байгаа зүйлээ сайн хянадаг, бусдад хүлээн зөвшөөрөгдөөгүй л бол тэдний зөвлөгөөг сонсох хэрэггүй.

МАТАР

Амин хувийнхаа тав тухад хэтэрхий анхаарснаас эргэн тойрныхондоо анхаарал тавихгүй байх вий. Иймээс ойр дотныхондоо болон өөрийнхөө эрүүл мэндэд анхаар. Танд биеийн хүчний ачаалал хэрэгтэй байна. Харин өглөө гүйх хэрэггүй. Санхүүтэй холбоотой ажиллагсад онцгой анхааралтай ажиллахыг анхааруулж байна.

ХУМХ

Хамтын ажил таны зохион байгуулах ур чадварыг харуулж мэргэн үгс таны үнэ цэнийг илтгэнэ. Гомдлыг эелдэгээр хүлээж ав. Хэрэв та чухал ажилд томилогдож байгаа бол зөвлөх байж болох юм. Энэ бүгдийг хамрах болно. Холбоо харилцаа их чухал бөгөөд таны тогтоосон харилцаа амжилтанд хүрэхэд тань туслах болно. Алдсан зүйлээ ирээдүйд авчрахад тун бэрх байх болно.

ЗАГАС

Танд өмнө нь олдож байгаагүй илүү их өргөн хүрээгээр суралцах үүд хаалга нээгдэх болно. Итгэл үнэмшил бол баримт биш гэдгийг сана. Энэ нь аливаа нэг ёс заншлын хүрээнд бий болдог бөгөөд хэрвээ өөр нэг ёс заншлын үүднээс харж үзвэл үүнийг заавал дагах шаардлагагүй. Дэлхий нийтийн орчин нөхцөлтэй танилц. Дасах чадвар тань сайн мөн бодлынхоо хүрээг ихэсгэж чадвал та илүү их амжилтанд хүрэх боломжийг нээх бөгөөд таны амьдралд олон өөрчлөлтүүдийг авчрах болно.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө