Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

БРЭД ПИТТЫГ ХҮҮХДҮҮДДЭЭ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭЭГҮЙ ХЭМЭЭН БУРУУТГАВ

  TV5 News 2018-08-09 1447

АНУ-ын жүжигчин Брэд Питт эхнэр Анжелина Жолигийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг буруутгажээ.

Өнгөрсөн лхагва гарагт болсон шүүх хуралдаан дээр Брэд Питтийн өмгөөлөгч 8 сая ам.долларын үнэтэй байшин худалдаж авахад нь 1.3 сая ам.доллар төлж барагдуулсан. Мөн хэвлэл мэдээллийнхнийг ашиглаж нэр хүндэд халдаж байна гэж түүний өмгөөлөгч мэдэгджээ.

Тэгвэл мягмар гаригт Жолигийн өмгөөлөгч Брэд Питт салснаасаа хойш хүүхдүүдэд ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Эцэг хүний хувьд хүүхдүүддээ дэмжлэг үзүүлэх нь түүний үүрэг' гэсэн байна. Анжелина Жоли хүүхдүүдийнхээ сургалт бас бус зардалд ямар ч дэмжлэг үзүүлээгүй хэмээн буруутган салснаас хойших хугацааны төлбөрийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Анжелина Жоли, Брэд Питт нар 2005 оноос хойш хамтдаа байсан бөгөөд 2014 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж байжээ. Тэд 2005 онд ‘Mr and Mrs Smith’ кинонд хамтарч тоглосноор хайрын романс үүссэн гэдэг. Анжелина Жолитой гэрлэсэн нь Питтийн хоёр дахь гэрлэлт байсан юм. Тэрбээр өмнө нь жүжигчин Женнифер Анистонтой гэрлэж байжээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө