Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өнөөдрийн зурхай 12 орд

  TV5 News 2018-08-08 2872

Өнөөдөр 2018/08/08

ХОНЬ 

Зөөлөн найрсаг зантай болно. Өөртөө тааламжтайгаар өвс ургамлын гаралтай цай ус ихээр ууж эсвэл кофе уу. Чөлөөтэй байж,шинэ төлөвлөгөө зохио. Орой гэртээ тайван юмаа цэгцэлж дахин эрч хүчээ цэнэглэ. Халуун тайвшруулах вананд орж тос түрх. Хайртай хүнтэйгээ амарч жарган стресс болон зовлонгоо арилга.

ҮХЭР 

Зөн зовин тань жолоодлогогүй болсоноос санаа сэтгэлд тань гайхмаар зүйл болно. Та шинийг санаачилвал хуучин асуудлын хариу гарна. Энэ ордныхон ажил хайвал ойр дотны нөхөр нь туслана. Ажлын ярилцлаганд ороход таатай. Эрүүл мэндийн асуудлын шалтгаан нь өөртөө санаа зовсноос байх болно. Орчин тойрны таагүй явдал ажлыг хойшлуулахаас зайлсхий. Биеэ мэргэжлийн эмчид үзүүлвэл асуудал юу болохыг олно. Айх хэрэггүй өвчнийг дөнгөж үүсч байхад нь тогтоон барина. “Хаалгаа онгойлгоход” огт мэдэхгүй зочин ирж хайр сэтгэлийн холбоо тогтооно.

ИХЭР

Ажил тань таниас уян хатан байхыг шаардсан бага зэргийн өөрчлөлтийг хүснэ. Өнөөдрийн уулзалт сэтгэл хөдлөл ихтэй таны дасан зохицох чадварыг тань шалгана. Эхэлсэн бүх зүйлээ дуусгаж судлан шинжлэх хэрэгтэй юм бүхнийг судла тэгээд асуудлуудыг гаргаж ир. Өөрт тань хэрэггүй болсон эд зүйлсээ худалдахаар төлөвлөөд үз. Бүх юмаа цэгцлээд амьдралдаа шинэ зүйлсийг оруул.

МЭЛХИЙ 

Ихэнхи хүмүүсийн хувьд зав муутай байна. Уулзалт хэлэлцээрүүдийг анхааралтай сонс. Учир нь тэндээс суралцах зүйл их байна. Хэнд юу хэлж буйгаа цэгнэ. Ялангуяа санамсаргүй яриа үүсгэхдээ болгоомжтой бай. Өдрийн төгсгөлд хумсаа засуулах, хөлний массажинд орох нь гайхалтай эмчилгээ болно.

АРСЛАН

Ажил дээр үл ойлголцох магадлалтай байна. Үндэслэлгүй буруушаалт шүүмжлэл үр ашигтай ажиллах чадварыг тань алдагдуулна. Хянамгай байж бодлогогүй шийдвэр бүү гарга. Таны тэсвэр тэвчээрээс олон зүйл шалтгаална. Таны даруу зан таныг байх ёстой байр сууриндаа байхад саад болж байгааг үгүйсгэхгүй.

ОХИН 

Хувийн амьдрал сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байна. Харин чухал ажил хэрэг эсвэл гэнэтийн мэдээ хайр дурлалын талаар хэсэг хугацаанд мартахад хүргэнэ. Оройг ганцаар өнгөрөөхийг хичээ. Нам гүм орчин танд бодож бясалгахад тус болно. Энэ өдөр зүүдэлсэн зүүд зөнтэй байна.

ЖИНЛҮҮР 

Өнөөдөр та эрч хүчтэй урам зоригтой юманд их төвлөрч байгаагаа мэдрэх болно. Та бага зэрэг л өөрийгөө түлхэхэд ололт амжилт, боломж ирнэ. Бусадтай ажиллаж байхдаа эрх чөлөөг мэдэр. Хатуу итгэл үнэмшил, зөн совин тань өснө. Тиймээс энэ хүчээ бүтээлчээр ашиглаж чадвал та өнөөдрийг баяр хөөртэй дуусгах боломжтой. Хайр дурлал тань амжилттай явагдах болно.

ХИЛЭНЦ 

Бүтээлч зангаараа урлагтай холбогдож магадгүй. Хэрвээ дотнын найз болон хамтрагчийн хооронд сэтгэлийн дарамт бий болж байгаа бол тэднийг бие биенээс нь хол байлгах хэрэгтэй. Үгүй бол та дайны үг дамжуулагч болж хувирна. Энэ оройн нийгмийн үйл ажиллагаа уулзаж учрах хүмүүст их зугаатай байна.

НУМ

Заримдаа эрх чөлөөтэй байх эрмэлзэл буцлах ч түргэн зан гаргахаас зайлсхий. Тун удахгүй байдал өөрчлөгдөх ба өөрийн зорилгодоо зарим нэгэн залруулга хийх хэрэгтэй байж болзошгүй. Дипломатч зан гаргаж, тайван намдуу байхыг хичээх хэрэгтэй. Санхүүгийн эрсдэлтэй алхам хийх аялал зугаалганд явахад тийм ч зохимжтой цаг биш.

МАТАР 

Энэ өдөр магадгүй та албан тушаал дэвших боломжтой. Та ямар ч ажил хийсэн бүтэмжтэй байна. Эхэлсэн ажлаа бүү хая. Та өөртөө итгэлтэй байгаарай. Та азтай байна. Хүмүүстэй харьцах харилцаа чинь шударга шулуун байвал зүйтэй. Аливаа лаазалсан даршилсан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

ХУМХ

Гэр орноо засч тохижуулах зорилгоор эд зүйл худалдан авахад таатай байна. Өнөөдөр өөрийнхөө ирээдүйн санхүүгийн эх үүсвэрийг бий болгож, тогтворжуулахад маш таатай өдөр байх болно. Зарим нэг нь шинээр байшин худалдаж авах эсвэл гэртээ засвар хийхээр шийднэ. Өнөөдөр таны бусадтай харилцах чадвар сайжрах бөгөөд найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ сайтар ярилцахыг зөвлөж байна. Хэрвээ та машин тэргээ солихоор шийдсэн бол яг одоо өөрт тохирох унааг хайж ол. Гэхдээ худалдаж авахаа дараа долоо хоног хүртэл хойшлуул.

ЗАГАС

Өнөөдөр аль хэдийн орхисон ямар нэг санаа, төлөвлөгөө таны бодлыг бүрэн эзэмдэх болно. Та өнөөдөр тодорхой нэг шийдэлд хүрэхийг хичээх бөгөөд яагаад энэ санаагаа өдийг хүртэл хэрэгжүүлэлгүй орхисондоо гайхах болно. Өнөөдөр бүх ажлаа цагт нь хийж дуусгахыг хичээ. Өнөөдөр таны хүмүүстэй харилцах чадвар дээшлэх бөгөөд найз нөхөд, ах эгч гээд ойр дотны хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ярилцахыг хичээ. Мөн таны аливааг ойлгох чадвар дээшлэх бөгөөд та хайртай дотны хүмүүсийнхээ юу хүсч байгааг төвөггүй ойлгох болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө