Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Өнөөдрийн зурхай-12 орд

  TV5 News 2018-08-06 1347

2018/08/06

ХОНЬ

Хамгийн эрсдэлтэй хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зориглон зүтгэ. Од эрхэс таны албан тушаал ахих хүсэл зорилгод туслахад бэлэн байна. Энэ өдөр үнэт эдлэл болон модоор хийсэн зүйл худалдаж авахгүй байхыг зөвлөж байна. Харилцаа холбоогооо зохицуул. Та хямдарсан бараа руу бусадтай уралдан гүйх бололтой.

ҮХЭР

Адал явдал, хувь заяанд гэнэтийн эргэлт гарах хууран мэхлэлттэй өдөр. Өнөөдөр харилцаа холбоо уулзалт уран бүтээлийн эрэл хайгуулаа багасга. Гол зүйл дээрээ анхаарлаа хандуулж жижиг сажиг зүйлд анхаарлаа бүү сарниул. Хамт олноороо хичээллэх спорт, биеийн хүчний ажил хийх нь аюултай. Хүүхдүүдээ аль болох эрүүл агаарт байлга. Учир нь тэдний биеийн дархлаа тийм ч сайнгүй байна.

ИХЭР

Бялуу эсвэл хоол зүүдлэвэл хэрүүл тэмцэл болно. Ажлын байраа цэвэрлэж баримт материалаа эмхэлж удирдлагатайгаа ярилц. Хэн ч юу ч танаас асуусан өөрийн байр сууриндаа баттай зогс. Хийж гүйцэтгэх болон шийдвэрлэх олон явдал байгаа хэдий ч хамгийн чухал нь байгаа зүйлээ хайрлах юм. Энэхүү бүтээлч азтай өдөр цуг байсан, хамтран ажилладаг найз нөхөд, гэр бүл, хүүхдүүддээ таларх.

МЭЛХИЙ 

Та шинэхэн түнштэйгээ харилцаа холбоогоо бэхжүүлж, албан тушаалын дараагийн шатанд ахиж эсвэл авьяас чадвараа бүрэн дүүрэн ашиглаж чадна. Таны нэр хүнд мэдэгдэхүйц өсөн нэмэгдэж мэдэх юм. Хийсэн бүхэндээ үнэлэлт дүгнэлт хийн, алдаа оноогоо ухааран, шинэ арга зам олж харах бололтой.

АРСЛАН

Стресст авталгүй, оюун ухааныг тань асуудлаас чөлөөлөх бүтээлч ямар нэгэн зүйл хий. Тийм ч таатай биш нөхцөл байдалд хамтрагчтайгаа тохиролцох хэцүү байж мэднэ. Мэдээж ийм нөхцөл байдлыг аргалах нь таны ажил хэрэг. Гэртээ эрт очиж, оройн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үнэхээр хөгжилтэй байна.

ОХИН 

Хичээл зүтгэл нь зорилготой нийлж амжилт авчирна. Эрх мэдэлтэй хүмүүстэй ярилцах нь олны танил болоход тань гол үүрэг гүйцэтгэнэ. Бизнесийн шинэ тактик боловсруулах, сонирхолтой ажлын саналд хариу өгөх болон төрийн албатай холбоотой ажлуудыг зохицуулна. Найзын харилцаандаа анхаар. Хайртай хүн тань өгч чадахаасаа илүүг амлах байх.

ЖИНЛҮҮР 

Хойшлуулшгүй асуудлыг шийдвэрлэхийн тулд эцэг эх эсвэл өөрөөсөө ахмад хамаатантайгаа илэн далангүй, шударгаар ярилцах шаардлага гарна. Мөн шашин шүтлэг, гүн ухаан илүү анхаарал татаж болох юм. Анхаарал дутах, зарим нэг хэсгийг орхигдуулах, харилцаа холбооны будлиан зэрэг нь хүндрэл нэмж энэ өдрийг хэцүү өдөр болгоно.

ХИЛЭНЦ 

Ажилтай тань холбоотой хэлэлцүүлэг ололт өөд хөтөлнө. Чухал хүмүүс эсвэл дотны түнштэйгээ харилцах хэцүү байж мэдэх юм. Клубын болон түншүүдийн тань уулзалтын үр дүн дээшилнэ. Зарим хүмүүс найзтайгаа эсвэл харъяалагддаг бүлгийнхээ нэг гишүүнтэй хайрын холбоо үүсгэх болно.

НУМ 

Хэрвээ хүмүүс таны хийсэн ажил, санаачилгыг үнэлэхгүй байвал өөрийгөө үнэлэх үнэлэмжээ бүү алд. Мөнгөний хомсдолд орох хэдий ч энэ нь түр зуурын асуудал байх болно. Ямар нэг хэмжээгээр саатсан ажил байгаа бол түүнийгээ үргэлжлүүлэн хий. Бусдын тусламжийг ав. Та тэр ажлаа заавал дуусгах болно. Хүмүүстэй харьцахдаа мэдрэмжтэй бай.

МАТАР 

Зүүд тань зөнтэй байх тул санаж буй бүхнээ тэмдэглэж эерэг талаас нь тайлбарлахыг оролдоорой. Өөрийн бие оюун ухаан эрч хүчээ цэнэглэ. Хэрвээ хийж байгаа зүйл дээрээ гацаад байгаа бол өөрийн бодлоо өөрчилж үз. Тэгвэл санаа бодол тань шинэ итгэл зоригийг авчирч мэдэх юм.

ХУМХ 

Амьдралын алхам бүрт бэлтгэлтэй бай. Та өөрийн хүслийг биелүүлэхэд тохиромжтой төгс цаг. Одоогийн тулгараад байгаа бэрхшээлүүд ялихгүй санагдах ба бусад хүмүүсийн зүгээс дэмжиж туслахыг санал болгоно. Урт хугацааны төслийн зураглал хийх зэргээр өөрийн оюуны чадамжыг нээж гайхалтай боломжуудыг авчирна. Цаг хугацаа хязгаартай байсан ч уулзалтаа төлөвлө. Хөл гарны массаж, педикюр, маникюр нь төгс хүч сэлбэлт болно.

ЗАГАС 

Хүмүүст чадвараараа үнэлэгдэх, манлайлж чадах салбартаа анхаарлаа хандуулсан хэвээр байх хэрэгтэй. Нэр алдараа өсгөхийг хичээж байгаа хүмүүсийн хувьд боломж нээгдэх ба танаас шаардагдах зүйл гэвэл зоригтой байж урагш алхан орох. Үүрэг хариуцлага нэмэгдсэн нь мэдрэгдэх боловч аливаа асуудлыг шийдвэрлэхэд төвөггүй байх болно. Өнөө оройг өнгөрүүлэх хувилбаруудаас сонгоход бэлэн бай. Романтик төлөвлөгөө өөрчлөгдөх юм уу цуцлагдаж магад.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө