Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Соёлжъё: Амжилттай яваа хүмүүс эртэч байдаг

  TV5 News 2018-08-03 1083

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА

Өглөө бол тухайн өдрийн хамгийн чухал хэсэг гэгддэг. Эрт босвол нэгийг үзнэ гэдэг шиг эртэч хүмүүс ажлын бүтээмж өндөртэй, амьдралын зөв хэвшилд суусан гэж үзнэ.

Хятад улс тэрбум гаруй хүн амтай хэдий ч нийтээрээ өглөөний 04-04.30 хооронд сэрж, 05 цаг гэхэд бүгд ажилдаа гаран хот, гудамжаар нь хөл хөдөлгөөн ихсэн, хөгшчүүл нь талбайдаа дасгал хөдөлгөөн, бясалгал хийж суудаг. Өглөөний цайг 06 цагт уудаг ба 07 цагаас хойш өглөөний цайны жижиг буфет, мухлагууд нь хаагаад дараагийн ажилдаа гарчихдаг. Япон, Солонгост метро нь өглөөний 05-06.30 хооронд хамгийн их ачаалалтай байдаг. Улс орны хөгжил, иргэн хүн бүрийн хичээл зүтгэл, соёлоос хамааралтай байдгийн жишээг олон улс харуулж байна.  Монголчуудын хөдөө амьдардаг малчин иргэд л өглөө эрт босдог дадалтайгаас хотын иргэдийн дийлэнх нь эрт босож сураагүй. Ажил, хичээлээсээ хоцрох, өглөө эрт үйлчилгээний байгууллагууд нь хаалттай байх нь нийтлэг жишээ. “Эрт босох нь амжилтад хүрэх хамгийн чухал хүчин зүйл мөн" гэж Японы бэхний үйлдвэрийн захирал байсан Кавамүра Шигэкүни хэлсэн байдаг нь юутай үнэн.  

Бидний өглөө эрт босдоггүйн шалтгаан нь хэт оройтож унтах, алкахол хэрэглэсэн, сошиал орчин, тоглоомонд донтсон, шөнөжин кино үзсэн эсвэл ажлаа буруу хувиарласанаас унтах цагаасаа хумсладаг байна. Ухамсарт соёлт хүн өглөө эрт босож, эрүүл мэнддээ анхааран, ажлаа зөв хуваарьлаж аливаа зүйлд хариуцлагатай, соёлтой ханддаг. Мөн дэлхийн bestseller “Өглөөний хүн” номыг уншихыг танд зөвлөе! Өөрчлөлтийг өөрөөсөө хийцгээе!          

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө