Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Вьетнамын “Бурханы мутар дахь гүүр” аялагч жуулчдыг ихээр татаж байна

  TV5 News 2018-08-02 2339

БЭЛТГЭСЭН: М.ДАВААДУЛАМ

 Вьетнам улс аялагч жуулчдыг татах нэгэн шинэ байгууламжтай боллоо. Энэ бол 1,400 метрийн өндөрт баригдсан “Алтан гүүр”. Байгууламжийг хоёр том гар атгаж байгаагаар бүтээснээр онцлогтой.

Вьетнамын Дананг хотоос холгүй аялал жуулчлалын Sun World Ba Na Hills гэх газарт баригдсан шинэ байгууламжийг “Бурханы мутар дахь гүүр” ч гэж нэрлэж байгаа юм. 150 м урттай байгууламж сарын өмнө нээлтээ хийж, тэр цагаас хойш гадна дотны аялагч жуулчдыг ихээр татаж байна.

Хэдийгээр гүүр нээгдээд удаагүй ч, гүүрийг тулж байгаа хоёр гар он удаан цаг хугацааг элээсэн мэт харагдахаар бүтээсэн байна.

Төслийн өртөг 2 тэрбум ам.доллар. Зорилго нь жуулчдыг татах. Гүүр уулархаг бүс нутагт ой модод дунд баригдсан.

Sun World Ba Na Hills гэх аялал жуулчлалын газрыг 1919 онд Францын колоничлогчид байгуулжээ. Өнөөдөр энэ газарт агаар дахь олсон зам, дундад зууны үеийг санагдуулам цамхаг, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн бүхий гаднах тохижилттой сүм, лааны тосон баримлын музей зэрэг бий.

Вьетнамын эрх баригчид “Алтан гүүр”-ийн ойролцоо дахин “Мөнгөн гүүр” барихаар төлөвлөжээ. Шинэ гүүрийг сүлжсэн гэзэг адил загвар дизайнтайгаар барих юм байна. Вьетнамын Аялал жуулчлалын яамны өгсөн мэдээллээр, Ba Na Hills өнгөрсөн онд гадны 2.7 сая жуулчин хүлээн авчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө