Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдрийн зурхай 12 орд

  TV5 News 2018-08-02 2367

2018/08/03

ХОНЬ

Романтик харилцаа холбоо үүсгэхийг хүсч байгаа ганц бие хүмүүс нөхөрлөлийг тоохгүй өнгөрч болох юм. Таны хувьд энэ үед олон нийтийн санал бодол чухал байна. Хайр дурлалын холбоо үүсгэчихсэн хүмүүсийн хувьд хайртынхаа өөрөөс тань хүлээдэг зан чанарууд болон насанд хүрсэн шударга хамтрагчийн хувиар үүрэх хариуцлагад баригдана.

ҮХЭР

Эмэгтэй хүмүүст хайртай хүнтэйгээ хэл амаа ололцоход хүндрэл учрах бололтой. Хатуу ширүүн үг хурц хутганаас ч аюултай гэдэг. Харин эрэгтэйчүүд хайртдаа анхаарал халамж тавихгүй бол та хоёрын харилцаанд ан цав гарч мэдэх нь бололтой. Оюутнууд сурагчид хичээлийн бэлтгэлдээ одооноос цаг зарцуулах хэрэгтэй.

ИХЭР

Амьдралаас илүү сайхныг мэдрэхийн тулд дараагийн адал явдалт аяллаа эртхэн төлөвлөөрэй. Хэрэв та өндөр үнэтэй ажлын байр түрээслэхээр шийдсэн бол сайхан байр олохын хувьд олж чадна. Гэхдээ яагаад хэн нэгэнтэй хамтдаа түрээсэлж зардал мөнгөө хэмнэж болохгүй гэж. Санхүүгийн тал дээр нааштай өдрүүд ирж байна.

МЭЛХИЙ 

Энэ өдөр амлалт өгөх, яаралтай чухал биш л бол хэлэлцээр хийх, бичиг баримт дээр ажиллахаас зайлсхий. Хувь тавилангийнхаа бэлтгэсэн сорилтыг хайртай, дотны хүнийхээ дэргэд байснаар хялбархан даван туулах болно. Түүнчлэн итгэж явдаг хүнийхээ үгийг сайн сонсох нь тустай. Өөрийн болон ойр дотны хүнийхээ эрүүл мэндэд анхаар.

АРСЛАН

Гэрээ хэлэлцээрүүд ямар ч саадгүй бүтнэ. Та хүсэл зорилготой, шийдэмгий байхаа бүү мартаарай. Маргаан хэлэлцүүлэг асуудлыг ойлгодог чадварыг тань өөрчилснөөр та амжилтыг олж харж чадах байх. Асуудлаасаа ангижрах сайн арга нь тусалж болох хэн нэгнийг эргэн тойрноосоо олж, мэдэгдэхгүйгээр сайн үйл хийх байж болохыг анхаар.

ОХИН

Та хууртагдаж болзошгүй. Тиймээс хүмүүстэй уулзахаас зайлсхий. Ажил хэргийн хүрээнд гарсан асуудлууд таны хамаг цаг, завыг барах бололтой. Гэр орноо засч тохижуулах төлөвлөгөө таныг бүтэн өдөржин завгүй байлгах бөгөөд хэрвээ та хамаатан садан хөршөө ирж тусална гэж найдаж байгаа бол бүхэл өдөржин хүлээх хэрэгтэй болох байх.

ЖИНЛҮҮР

Алдаа, дутагдлаа нуух гэж оролдсоны хэрэггүй бөгөөд өөрийн сэтгэл хөдлөлөө барьж, хуурамч нөлөөллөөс болгоомжил. Өөрийн зөн совиндоо анхаарлаа хандуул. Яг одоо оюун ухаанаас тань илүү зүрх сэтгэл тань зөв замыг сонгож байна. Зарим хүмүүс тэтгэвэр тэтгэмж, даатгал эсвэл өвлөх хөрөнгөнөөсөө мөнгө хүлээн авах болно.

ХИЛЭНЦ 

Таны ажлын нөхцөл нэлээд дарамттай санагдах бололтой. Хамтран ажилладаг хүн чинь төвөгтэй санагдах бөгөөд таныг чөлөөтэй бодож сэтгэхэд саад учруулж магадгүй. Гүн амьсгаа авч, түр зуур гадуур алхахыг хичээ. Хамтран ажилладаг хүндээ хамаг уураа гаргалаа гээд ямар ч эерэг зүйл авчрахгүй гэдгийг сана. Техниктэй харьцахдаа болгоомжтой бай.

НУМ

Урам зоригоор дүүрэн бөгөөд чухал шийдвэр гаргах өдөр. Өнөөдөр таны хувийн орлого, эд хөрөнгөд аз төвлөрч таны мөнгө санхүү, өмч хөрөнгийг ивээж байна. Хэрэв та шинээр бизнес эрхлэх гэж байгаа бол урьдаас сайтар төлөвлөх хэрэгтэй бөгөөд төлөвлөсөн ажлаа эхлүүлбэл амархан бүтэх болно. Та чухал гэрээ хэлэлцээр байгуулж амжилт олно.

МАТАР

Та болон таны хамтрагч зарим ажил хэрэг дээр санаа нийлэхгүй байж болох юм. Үүний цаанаас хэн нэгэн таны эсрэг ажиллах магадлал байна. Хэт их мэдрэмтгий байснаараа өөрөө өөрийнхөө дайсан бүү бол. Тогтвортой, бай. Та азтай байна. Сугалаа худалдан авах эсвэл хөрөнгө оруулалтын санд нэгдэх тухай бод.

ХУМХ

Хэсэг бүлэг оддын нөлөө энэ өдөр тоглох бөгөөд танд аз, урам зоригийг өгөх болно. Та багахан хэмжээний өөрчлөлт эсвэл их том, эрс өөрчлөлт хийхийг хүслээ ч гэрээ засч янзлах танд маш сайхан байна. Хэрвээ та төсвөө нарийн барихыг хүсэж байгаа бол санхүүгээ хэт чанга атгах гэсний хэрэггүй. Хайр тань ид дүрэлзэх ба цаашаагаа удаан үргэлжлэх болно. Хайртай хүнтэй хүмүүс барьж, хорьж цагдсан ч зогсоож чадахааргүй болсон байна. Харин ганц бие хүмүүст тохирсон хамтрагчаа хайх нь хөгжилтэй байх болно.

МАТАР

Үнэнч шударга найз, азаа хамгаалах хүсэл зэрэг тань энэ өдрийг тогтвортой аюулгүй өдөр болгоно. Нийгмийн байр суурь мэргэжлийн сонирхлыг тань урагшлуулах боломж бололцоонд сонор сэрэмжтэй бай. Хэрвээ танд санхүүгийн санаа зовоосон асуудал байгаа бол найз нартайгаа хэрхэн орлого, зарлагаа үр ашигтай зохицуулж болох тухай ярилц. Сайхан санаанууд таныг мөнгөө хадгалахыг уриалах болно. Хэрвээ мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй санхүүгийн зөвлөгчөөс зөвлөгөө ав.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө