Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Соёлжъё: Бие засчихаад усаа татахад хүртэл учир бий

  TV5 News 2018-08-02 2015

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА

Дэлхийн нийт хүн амын 85 хувь нь бөмбөрцгийн хамгийн хуурай цөлжилттэй бүс нутагт амьдардаг. Жилд дунджаар 6-7 сая хүн усны гамшиг болон устай холбоотой өвчний улмаас нас бардаг байна. Харин Монгол улсын нийт газар нутгийн 90 хувийг хуурай газар эзэлдэг ба цэвэр усны нөөцийн 80 хувийг гадарга, 20 хувийг газрын гүнээс авдаг. Цэвэр усны нөөц боломж тун удахгүй шавхагдана гэсэн судлаачдийн дүгнэлт ч гарсан. Гэсэн ч одоогийн байдлаар орон сууцанд амьдардаг иргэд гүний цэвэр усыг маш ихээр хэрэглэж, унднаас гадна бие засахдаа хүртэл  цэвэр ус ашиглаж байгаа нь замбараагүй усны хэрэглээнд тооцогдож байна. Гадаадын улс орнууд ус хэмнэх бүх л арга хэмжээг авч, боловсон 00-ийн ус татах товчлуурыг хүртэл том, жижиг 2 төрлөөр шийдэж дэлхий дахиныг ийм 00 ашиглахыг уриалсан. Том нь хүнд бие зассан үед их ус гоожуулах, жижиг нь хөнгөн бие засах үед бага ус гоожуулах үүрэгтэй. Манай улсад ч ийм боловсон 00 бүх газар ашиглагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Гэтэл одоог хүртэл үүний ялгааг мэддэггүй, мэдсэн ч хэнэггүй зан гаргадаг хүмүүс байсаар.

Ядаж хүнд, хөнгөн бие зассанаасаа шалтгаалаад ус татах товчлуураа ялгаж дармаар байна хүмүүс ээ! Үүнийг гэр бүл болон хүүхэд, багачууддаа ч зааж, ус хэмнэх арга замд сургах хэрэгтэй байна. Бид маш энгийн зүйл дээр л хэмнэлттэй, соёлтой хандаж чадвал аливаа том асуудлыг намжааж эсвэл шийдэж ч болох юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө