Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Соёлжъё: Унадаг дугуйтай зорчигчдоо хүндэлж, соёлтой байцгаая иргэд, жолооч нар аа!

  TV5 News 2018-07-31 1343

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА 
Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд тустай, замын түгжрэлд ч саатахгүй, бага зардалтай тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйг сонгох хандлагатай болсон нь түүнийг дагаад хэрэгцээ нь ч нэмэгдэж байна. Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас 2016-2020 он хүртэл “Дугуйн зам” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, жилээс жилд дугуйн зам нэмэгдсээр байна. МЗХ-ноос ч  2012 оноос хойш “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Саяхан л UBlike түрээсийн дугуй үйлчилгээг нэвтрүүлсэн нь иргэдэд шинэлэг зүйл болсон.  Дугуйчидийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед дугуйн зам, зогсоол тийм ч хангалттай бус учир автомашины замаар хөдөлгөөнд оролцоход жолооч нарын хандлага тааруу байдгийг дугуйчид хэлж байна.

Чанга дуугаар сигналдаж, дугуйтай иргэдийг цочоох, машинаараа шахах, хэл амаар дорможлох гээд асуудлууд гардаг гэнэ.  Харин байгаа хэдэн дугуйн замаараа явахаар явган зорчигчид нь яваад дайруулчих гээд хэцүү байдаг байна. 

Дугуйчдад зориулсан замын хөдөлгөөний хэдхэн дүрэм байдгаас дурьдахад ЗХД-ийн 12.1.т зааснаар Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө гэсэн байдгийг сануулъя! Мөн явган зорчигч та дугуйн замаар явахгүй байж, бусдыг болоод өөрийгөө гэмтээхээс сэргийлээрэй! Соёлтой иргэд байцгаая! 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө