Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдрийн зурхай 12 орд

  TV5 News 2018-07-28 5158

2018/07/29

ХОНЬ

Хайнга байдал нь алдаа гаргах шалтгаан болж, үйл явдал буруу эргэхэд хүргэнэ. Та мөрөөдөмтгий байна. Эрсдэлтэй байдалд орох аюултай. Хялбар ажлаа хийж, тайван амрахад тааламжтай өдөр. Өнөөдөр болгоомжтой бай. Заншсан нөхцөл байдал, орчноо түргэн өөрчлөх хэрэгтэй.

ҮХЭР 

Хэдий та амрахыг хүсч байгаа ч танд ямар нэгэн маргаантай зүйл гарч ирж болзошгүй. Энэ байдал даамжирвал танд маш их зовиур авчрах тул үүнийг зөвөөр шийдвэл та хэвийн байдалдаа эргэн орж болох юм. Үүний тулд та загас шиг дуугүй байвал зохилтой. Зөв сонгосон эмчилгээ таны ааш занг засаж, түүнтэй хамт таны өөрийгөө хүндлэх үзэл сэргэнэ.

ИХЭР 

Шинэ эрч хүч, нэр хүнд олсоноор материаллаг байдал сайжрах бололтой. Азаар хожиж, өрөө буцаан өгч, үнэт эд зүйлс ч олно. Өнөөдөр та өөрийн зөн совиндоо итгэж болно. Бүх холбоогоо ашиглаж, хамгийн үнэн мэдээллийг авах боломжийг бүү алд. Бүхнээс урьтаж хөдлөх хэрэгтэй.

МЭЛХИЙ 

Өнөөдөр та бусдын нөлөө эсвэл сэтгэл хөдлөлдөө бүрэн автах төлөвтэй. Энэ нь таныг уучилж болшгүй алдаа гаргахад хүргэж болзошгүй. Дотны хүнтэйгээ ам мурийж магадгүй байна. Гэхдээ та нөхцөл байдлыг маш түргэн ухамсарлан дүгнэж буулт хийхийг хичээх нь зүйтэй. Наргиж цэнгэх, хүмүүстэй танилцах, орой үдэш хүн амьтангүй харанхуй газраар явахаас зайлсхий. Та удахгүй хурим, болзоо, уулзалтанд уригдах болно.

АРСЛАН 

Хайрын холбоонд байгаа хүмүүс хайрттайгаа бүхий л зүйлээ хуваалцдаг гэхдээ өнөөдөр танд энэ тал дээр асуудал гарч ирэх болно. Таны орлогоо тусдаа хадгалдаг эсвэл та хоёр нийлүүлдэг тань хамаагүй та зарим зарлага тооцооны хуудсыг төлөх хэрэгтэй. Өөр үнэлэмжтэй хүнтэй харилцахад хэцүү байх бөгөөд та үнэлэмж өөр хүмүүстэй ажил хэргийн хэлэлцээр хийж магадгүй. Та нийтлэг зүйлүүдийг олж хар.

ОХИН 

Амьдралд тохиох тааламжтай өдрүүдийн нэг. Идэвхитэй амрах биеийн дасгал хөдөлгөөн хийн, аялахад таатай. Хэрэгцээтэй зүйлс худалдан авахад тохиромжтой байна. Таны санааг зовоож байсан нэг асуудал хяналтаас гарч таныг тайван бус байлгах болно. Гэсэн ч яг одоо байгаа тэр мөчдөө л анхаарал тавьж тэжээллэг хоол унд идэж түүнээсээ эрч хүч ав. Таны эргэн тойрны уур амьсгалыг танаас өөр хэн ч эвдэх ёсгүй гэдгийг сана.

ЖИНЛҮҮР 

Гэр орноо цэвэрлэх ажилд амралтын энэ өдөр зарцуулагдах болно. Хэрэв та зочид ирнэ гэж хүлээж байгаа бол гэрээ цэвэрлэж, зочны өрөөг бэлдэхэд яг одоо тохиромжтой цаг. Худалдан авалт хийх, олон нийтийн арга хэмжээнд оролцох нь ядраах боловч таатай байх болно. Үл хөдлөх хөрөнгийн асуудал анхаарал татаж, гэрчилгээ батламжлах шаардлагатай болно. Шинэ байшин худалдаж авах юм уу түрээслэх гэж байгаа бол тохиромжтой газар олохын тулд судалгаа хийх хэрэгтэй болно.

ХИЛЭНЦ 

Өнөөдөр сэтгэл ханамжгүй, уйтгартай байж магадгүй. Сэтгэл санаа тавгүй байгаа бол найзтайгаа уулзаж, сэтгэлээ уудал. Ийм замаар өөрт тулгарсан асуудлаа бусадтай хуваалцах нь ганцаардмал байдлаас авардаг. Хэрвээ хамтрагчаасаа ямар нэгэн юм нууцалж байгаа бол одоо энэ талаар тодорхой хэлж, зохих шангаа хүрт. Хэдий энэ нь асуудал дээр асуудал нэмсэн хэрэг боловч аль аль тал үнэнч, оролдлого хийх хүсэлтэй бол тун удахгүй учраа ололцоно.

НУМ 

Гадаад байдалдаа анхаарах хэрэгтэй бөгөөд таны дүр төрх бусдад сэтгэгдэл төрүүлэх хэмжээний байх ёстой. Таныг үргэлж урамшуулж, тэтгэж байдаг хүмүүстэй уулзвал өөрийгөө тэндээс олох болно. Энэ мөчид таны эрч хүч дээд цэгтээ хүрсэн байгаа боловч амжилтын төлөө бүгдийг нь яг одоо шавхах хэрэггүй. Шинэ найз нөхөдтэй болох урилгаас бүү татгалз. Таны уулзах хэн нэгэн амьдралд чинь шинэхэн хайр дурлал байж болох юм. Үдшийг гэртээ амарч өнгөрөө.

ХУМХ 

Та энэ өдөр юунд ч санаа зоволтгүй байж болно. Таныг од гаригс ивээж байгаа тул сэтгэл зоволтгүй санасан бүхнээ хий. Ямар нэгэн асуудал гарсан ч танд тун таатай байх болно. Гэр бүлийнхэнтэйгээ магадгүй бяцхан аялал зохиох нь тааламжтай. Хайрттайгаа аз жаргалтай байх таны хувьд агуу том шагнал ч байж болох юм. Массаж хийлгэж, биеэ амраахад тохиромжтой.

МАТАР 

Од эрхэс өнөөдөр нөлөөлөл тайван байна. Ажил хэргийн асуудлуудыг эргэн харахыг сануулж байна. Шаргуу оролдлоготой байж тодорхой шийдвэр гарга. Ажилд орохоор өгсөн өргөдлөө дахиад өг. Тун удахгүй ямар нэгэн хэлэлцээр болж танд өөрчлөлтийг авчирна. Хоолны дэглэм барьж спортоор хичээллэхээр төлөвлөсөн бол энэ нь цагаа олсон зүйл.

ЗАГАС

Томоохон эд зүйл худалдан авах гэж байгаа бол заавал шаардлагатай байгаа эсэхээ сайн бод. Цаг нь болоход та мөрөөдөж байгаа олон зүйлээ өөрийн болгож авч чадна. Эрүүл мэнддээ хэтэрхий хайнга хандаж байгаа тул бие тавгүйтнэ. Өдрийг амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэн унтаж амрахад зориул. Эсвэл цэвэр агаарт гарч голын усанд сэл.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө