Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Соёлжъё: Ухаалаг хүмүүс ухаалаг гар утсыг зөв зохистой хэрэглэдэг

  TV5 News 2018-07-27 1340

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА 

Технологи хөгжихийн хэрээр жил болгон бид шинэ загварын ухаалаг гар утастай нүүр тулдаг болсон. Тэрэнд нь зориулсан төрөл бүрийн аплекешин, олон нийтийн сүлжээ, тоглоомууд нэмэгдэж, хөгжсөөр байдаг нь хүмүүсийн сонирхолыг улам татаж, гар утасны хамааралтай, донтон болох шалтгаан болж байна.

Анх 2009 онд Фэйсбүүк олон нийтийн сүлжээ дэлхий даяар тархсанаас өдгөө хэдэн тэрбум хүн өдөр тутамдаа хэрэглэж сошиал ертөнц хүмүүсийг хялбар аргаар мэдээллээр хангаж, зугаацуулдаг болсон.

Мөн банкны цахим гүйлгээ болон ажлаа хүртэл хийдэг учир цаг хэмнэдэг талтай. Гэвч хүмүүс үүндээ хэт донтон хэдхэн минутын зайтай утсаа оролдож, фэйсбүүкээ шалгах рефлекс сууж. Ой хүрээгүй хүүхдэдээ хүртэл гар утсаараа бичлэг үзүүлж багаас нь хараа болон сэтгэцэд нь нөлөөлөх зүйлсийг эцэг эхчүүд хийдэг. Гар утасны долгион нь эрүүл мэндэд хор уршигтай гэдгийг та сонссон л байх. Унтах гээд орондоо орохдоо гар утсаа үзэх нь тархинд нөлөөлж нойр хүргэдэггүй. Өглөө сэрээд хамгийн түрүүнд мөн гар утсаа л харна. Харин дэлхийн өндөр хөгжилтэй орны улсууд болон зарим ухамсартай иргэд ухаалаг гар утас болон олон нийтийн сүлжээнээс татгалзаж эхэлжээ.

Гэр бүлийн бүх гишүүд гар утсаа ухаж, тоглоом тоглож суудаг нь энгийн үзэгдэл болсноос хоорондоо ярилцах, хүүхэдтэйгээ тоглох, оройн хоолоо хамтдаа идэх халуун дулаан харилцаа, уур амьсгал таны гэрт устаж байгааг та анзаарсан уу? Болзоонд явсан хосууд, найзуудын уулзалт дээр ихэнх нь гар утсаа ширтээстэй. Энэ нь бие биенээ хүндлэхгүй, соёлгүй байгаагийн илрэл. Ухаалаг гар утсыг зөв зохистой, хэмжээтэй хэрэглэж хэвшье!   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө