Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Соёлжъё: Автомашины зам хөдөө хээр тал биш! Явган хүний гарцаараа гарч хэвшье!

  TV5 News 2018-07-26 3251

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА 

Иргэд бид хариуцлагагүй байдлаасаа болж өөрсдийгөө гэмтээж, бэртээдэг. Үүний түгээмэл жишээ зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарч хэвшээгүйгээс болж автомашинд мөргүүлэх, бэртэх, амь насаа алдах тохиолдлууд гарсаар. Хэрэв явган хүний гарцаар гараагүй бол 10000 төгрөгөөр торгуулах хуультай. Мөн явган зорчигч гарцгүй газраар зам гарч яваад автомашинд мөргүүлж, гэмтвэл хэрэг жолоочийн талд шийдэгдэх хууль ч гарсан. ЗЦГ-ийн статистик мэдээлэлээс харахад нийт бүртгэгдсэн ослын 1,3 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс болдог ба одоогийн байдлаар энэ онд 21 хүн амь насаа алдаж, 503 хүн бэртсэн байна. Жил бүр явган зорчигчдыг автомашинд мөргүүлэх ослыг бууруулах зорилгоор хашаа, хайс хатгаж хязгаарладаг. Мөн хэд хэдэн ачаалалтай газруудад гүүрэн гарцуудыг бүтээн байгуулсан. Гэвч манайхан хөдөө хээр бэлчиж байгаа аятай, хаа дуртай газраараа зам хөндлөн гарч байгаа нь соёлжоогүйн шинж. Ямар ч саад, хашаа, хашлагыг даваад, эсвэл завсараар нь гараад явчихдаг ард түмэн. Аминдаа хайргүй гэх үү? Эр зоригтой гэх үү?

Хүүхдүүдэд эцэг эхчүүд болон багш нар нь гарцаар гархыг зааж сургадаг. Амьдрал дээр томчууд ягштал биелүүлдэг үү? Явган хүний гарцаар гарах нь хувь хүний ухамсар, хотын соёл, замын хөдөлгөөний дүрмээс гадна өөрийгөө эрсдэлээс хамгаалж буй баталгаа юм. Гарцаараа гарч хэвшин, замын хөдөлгөөнд соёлтой оролцъё иргэд ээ!

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө