Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Соёлжъё: Ихэнх жолооч нар гэрлээ шилжүүлж сураагүй!

  TV5 News 2018-07-25 4323

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА

Шөнийн цагаар зам тээврийн осол гардаг нийтлэг шалтгаан нь зарим жолооч гэрэл шилжүүлдэггүйгээс болж бусад нь гэрлийн гялбаанд харагдах орчин нь хязгаарлагдаж мөргөлдөх, эсвэл хүн бэртээх цаашлаад амь насанд нь хүрэх тохиолдол гардаг байна.

Наад зах нь орон нутгийн замд жолоочийн өөдөөс хурц гэрэл 7-8 цаг тусахад л нүдний эвэрлэг бүрхэвч гэмтдэг гэдгийг мэргэжлийн эмч нар сануулдаг. Мөн 500-700 метрийн зайнаас л холын гэрлийн нөлөө эсрэг урсгалд нөлөөлдөг байна.  

Энэ үйлдэл хөдөө орон нутгийн зам гэлтгүй хот, суурин газруудад ч элбэг тохиолддог. Уг нь замын хөдөлгөөний дүрэмд “Гэрэлтүүлэгтэй замд холын гэрэл асаахыг хориглоно” гэсэн дүрэм байдаг. Дүрмээ мэддэг хэдий ч албаар эсвэл хэнэггүй зангаасаа гэрлээ шилжүүлдэггүй соёлгүй, хариуцлагагүй жолооч нарт хандаж хэлэхэд автомат гэрэл шилжүүлэгчийг Монгол залуус бүтээж, худалдаалж буйг сануулъя! Мөн буруу талдаа рультэй автомашины ойрын гэрэл ч эсрэг талд нөлөөтэй байдаг  учир гялбаа бууруулах наалт хэрэглэж занших хэрэгтэй. 

 Зарим жолооч нар автомашиных нь ойрын гэрэл шатсантай холбуулан гэрэл шилжүүлээгүй байдлаа тайлбарладаг. Гэтэл автомашины бүрэн бүтэн байдал хангаагүй замын хөдөлгөөнд оролцох нь мөн л хуулийн хариуцлага хүлээнэ. Нийтээрээ оройн 18-06 цагийн хооронд жолоо барихдаа гэрлээ шилжүүлж сурвал замын хөдөлгөөний соёл болоод дүрмийг дагаж, шөнийн цагт гардаг осол аваарыг бууруулж чадна! Бусдыгаа хүндэлье!

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө