Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Соёлжъё: Хувцаслах соёл тухайн хүнийг тодорхойлдог

  TV5 News 2018-07-18 2311

БЭЛТГЭСЭН: М.УЯНГА

 Хүнийг анх хараад ямар хувцас өмссөнөөр нь нас, ажил, мэргэжил, боловсрол, бэл бэнчин, сонирхол, таашаал, мэдрэмж, соёл, зэрэг зиндаа, ааш араншинг тодорхойлох дүгнэлт болдог.  Хүн тодорхой нэг хүрээнд нэвтрэх, шинээр ажилд орох, томоохон ажил бүтээхэд  гадаад төрх, хувцаслах соёл нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин хаана, хэзээ, юун дээр юу өмсөх, өнгө загварыг нь тохируулж сурах зайлшгүй шаардлагатай. Оффис ажил, болоод хурал цуглаан дээр эрэгтэй хүмүүс хослол, сорочикон цамц, зангиа, эмэгтэйчүүд өвдөг татсан юпка, пиджак, гэрэлтдэггүй хэт задгай биш цамц, цэвэрхэн даашинз зэргийг өмсөх тохиромжтой байдаг. Гэтэл жинсэн өмд, пудволк, энгэр задгай, хэт богино, эрээн мяраан, гоёлын даашинз өмсөх, гял цал гоёл чимэглэл зүүх юм бол тохиромжгүй харагдах нь ойлгомжтой. Харин эдгээр чөлөөт хувцсыг ажлын бус цагаар найзуудын уулзалт, амралт зугаалга, үдэшлэг гэх мэт тухайн нөхцөл байдалдаа тохируулан зохицуулж өмсөж сурах хэрэгтэй.

Зарим байгууллагууд ажилчдынхаа хувцаслалтыг маркетингийн бодлого, байгууллагын соёлыг илтгэх зүйл гэж үзэн өндөр шаардлага тавьдаг байна. Хамгийн энгийн зүйл бол хүн цэвэрхэн, тухайн газартаа тохиромжтой хувцас өмсөх нь л хувцаслах соёл болно. Цаашлаад дэлхийн загварын чиг хандлага гээд хувцаслах соёлд гүн гүнзгий суралцаж болох юм.  

  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан