Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Нэг минутад 50 чинжүү залгижээ

  TV5 News 2018-07-13 1263

Бэлтгэсэн: Б.Нямсүрэн

Хятад улсын иргэн Танг Шуа Хуй “Чили фестивал”-ийн нэг хэсэг болох чинжүү залгих уралдаанд оролцож нэг минутын дотор 50 чинжүүг залгиж түрүүллээ.  Түүнийг 24 кратын алтан зоосоор шагнасан байна .

  Энэхүү наадам нь халуун ногоотой хоолоороо алдартай Хунань мужийн Ниншяний цэцэрлэгт хүрээлэнд хоёр дахь жилдээ зохиогдож байгаа юм. Наадмын сонирхолтой төрөл болох   чинжүү залгих уралдаанд оролцогчид эмчийн хяналтан дор 50 чинжүүг иджээ.  Энэ жилийн уралдааны онцлог нь усан санд болсон байна.

Усан санг гурван тонн чинжүүгээр дүүргэсэн ч оролцогчид бүгдийг идэж дуусгасан байна. "Тэд гайхалтай хурдтайгаар идэж дуусгалаа. Гурван тонн чинжүү  нэг мэдэхэд л дууссан. " гэж Америкийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан Сан Минера AФП-д өгсөн ярилцлагандаа дурджээ.

Сонирхуулахад Хунань мужийн хүнсний бүтээгдэхүүн нь чинжүү агууламжаараа алдартай бөгөөд Сычуан, Кантон зэрэг хоол нь Хятадын хамгийн том найман төрлийн хоолонд багтдаг юм.

 Чили фестивал нь наймдугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэнэ. Харин уралдаан амралтын өдрүүдэд  зохион байгуулагдах ажээ.

Эх сурвалж: Tvanouvelles.ca

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө