Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Францчуудын этгээд сонин зуршлууд

  Нямсүрэн 2018-06-25 1358

ГЭРТЭЭ ХАРИХ ЗАМДАА ТАЛХНЫ ЗАХ ИДЭХ

   Баггети талхны захыг “croûton” гэж нэрлэдэг ба үүнийг харих замдаа идэх нь францчуудын амьдралаас авах гайхалтай таашаалуудыг нэгд зайлшгүй багтдаг. Иймд гудамжинд франц хүн талхны зах идээд явж байхыг харвал гайхах хэрэггүй байх нь.

ЯАГААД ФРАНЦЧУУДАД ДАРС БЭЛЭГЛЭХ НЬ ОНЦГҮЙ САНАА ВЭ ?

 Франц айлын оройн зоогонд уригдахдаа дарс бэлэглэхийн  өмнө дахин нэг бодоод үзээрэй. Учир нь тухайн айл зоогондоо тохирох хамгийн сайн дарсыг аль хэдийнэ сонгочихсон байдаг тул таны сонголт тэднийг доромжилж буй сэтгэгдэл төрүүлж ч болох юм.

 БОДЛОО ШУЛУУХАН ИЛЭРХИЙЛЭХ

Тухайн сэдэвтэй ямар ч холбоогүй байсан ч хамаагүй шууд л санасан бодсоноо хэлдэг зуршил. Их Британид хүмүүс бусдын талаар ямар бодолтой байгаагаа эсвэл харагдах байдлынх нь тухай дурьдахаас аль болох татгалздаг. Харин Францад эсрэгээрээ бүдүүлэг байсан ч та найрсаг байдлаар үнэнийг нь хэлэхийг илүүд үздэг ард түмэн юм.

ОЛОН НИЙТЭЭРЭЭ ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ /ОРОЛЦОХ НЬ  ТЭДНИЙ ЗУРШИЛ

Бусад улс орнуудтай адилхан Францчууд засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдтэй санал нийлэхгүй үедээ ажил хаялт хийн улсын далбаагаа даллаж, хашгирч жагсаал зохион байгуулах үнэхээр дуртай үндэстэн. Эдгээр жагсаал цуглаан  нь үргэлж амжилтанд хүрдэггүй ч Францчуудын хувьд эв санаагаараа нэгдмэл байгаагаа илтгэх хүчирхэг арга болдог. Жагсаал цуглаанаа тэд автобус, онгоц ,метро явахгүй өдрүүдийг сонгон ард иргэддээ түвэг удахгүй байдлаар зохион байгуулдаг ажээ.

Эх сурвалж: THELOCAL.FR

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан