Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дохионы хэлээр ярьдаг байсан "Коко сармагчин" хорвоог орхижээ

  Б.Оюун 2018-06-22 1135

АМЕРИКИЙН КАЛИФОРНИ МУЖИД ДЭЛХИЙД АЛДАРТАЙ  КОКО НЭРТЭЙ ГОРИЛЛ САРМАГЧИН 47 НАСНЫХАА БОСГОН ДЭЭР ХОРВООГ ОРХИЖЭЭ

  Япон хэлнээс хөрвүүлбэл “баяр баясгалангийн үр төл” гэсэн нэртэй байсан Коко сармагчин нь хүний хэл мэддэг, дохионы хэл эзэмшсэн анхны горилл сармагчин байжээ. Түүнд багаас нь дохионы хэл зааж сургасан учраас Коко хүмүүстэй дохионы хэлээр чөлөөтэй харилцаж чаддаг, тэр байтугай яриан дундаа хүмүүстэй тоглоом шоглоом хийж, өөрийгөө “бяцхан шувуухай” гэж нэрийддэг байсан гэнэ.

   Коко сармагчин ердөө хоёр долоо хоногийн дараа 47 нас хүрэх байжээ. Тэрээр нойрон дундаа хорвоог орхин явсан гэж горилл сармагчныг асран хамгаалдаг байсан Калифорнийн Вудсайд хотод төвтэй The Gorilla Foundation байгууллагын албан ёсны сайтан дээр мэдээлсэн байна.

  Коко хүний хэл сурч, дохионы хэлний тусламжтай хүмүүстэй төвөггүй харилцдаг байжээ. Түүнээс өмнө Америкийн Вашингтон мужид амьдарч байсан Уошо шимпанзе, мөн Жоржия мужийн Атлантад амьдарч байсан Шантек нэртэй орангутанг мөн дохионы хэл мэддэг байжээ.

Тэрээр англи хэлний 2 мянга гаруй үг мэддэг, түүний оюун ухааны чадамжийг хүнийхтэй адил түвшинд байгааг эрдэмтэн судлаачид тогтоож байсан юм.

  Коко өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж, уйтгар гуниг гэж юу болохыг ч мэддэг байжээ. Тухайлбал өвдсөн үедээ хаанаа өвдөж байгааг, хэр хүчтэй өвдөж байгаагаа ойлгуулж чаддаг. Мөн тэрээр үр төлтэй болохыг ихэд хүсч байгаагаа хүртэл ойлгуулж, харамсалтай нь байгаль түүнд үр төл хайрлаагүй ч тэрээр бяцхан муужгайн зулзагануудыг үрчлэн авч, тэдэнтэй хамт амьдардаг байсан, дэлхийд цор ганц гэрийн тэжээвэр амьтантай сармагчин байжээ.

KOKO THE GORILLA WHO T зурган илэрцүүд

   Коко 1971 оны 7-р сарын 4-нд Сан Францискогийн амьтны хүрээлэнд мэндэлжээ. Түүнийг Ханаби-Ко гэж нэрлэсэн ч нэр нь богиносон, дууддаг нэр нь Коко болсон байна. Түүнийг төрснөөс хойш жилийн дараа Америкийн нэртэй доктор Франсин Паттерсон горилл сармагчинд Америкийн дүлийн иргэдийн дохионы хэлийг зааж эхэлсэн байна. Хатагтай Паттерсон өнөөг хэр The Gorilla Foundation байгууллагаа тэргүүлэн ажиллаж, горилл сармагчинг хамгаалсаар яваа юм.

 KOKO THE GORILLA WHO T зурган илэрцүүд

 Коко түүний тухай олон баримтат кинонд тоглож, National Geographic сэтгүүлийн хавтаснаа зураг нь хоёр ч удаа хэвлэгдэж байжээ. Коко 1998 онд цахим ертөнцтэй танилцаж, дохионы хэлний орчуулагчаар дамжуулан интернетээр  олон хүнтэй харилцаж байжээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан