Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дэлхийн хамгийн өндөр настай Орангутан нас баржээ

  admin 2018-06-20 2054

Зэрлэг амьтдын хамгийн дээд наслалт нь 50 нас байдаг. Харин Пуан гэх Орангутан сармагчин 62 насалжээ. Ингэснээр тэрээр  хамгийн өндөр насалсан Орангутан сармагчин болж геннисийн номонд бүртгэгдсэн юм.

    Харамсалтай нь Пуан өнгөрөгч даваа гарагт Австралийн амьтны хүрээлэнд нас барсан байна.

11 удаа төллөж байсан Пуаны үр удам өдгөө дэлхийд 54-т хүрчээ.


“Пуан 1968 онд Малайз улсаас ирж  Австралийн амьтны хүрээлэнд амьдарч эхэлсэн, бид түүнийг амьд үлдээсэй гэж маш ихээр хүсч байсан. Тэрээр манай  хүрээлэнгийн хамгийн анхны гишүүн байсан төдийгүй дэлхийд тархсан  үржүүлгийн хөтөлбөрийг үүсгэн байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм” гэж  хариуцаж байсан мэргэжилтэн Холли Томпсон SNN-д өгсөн ярилцлагандаа дурджээ. Пуаны үр төл  АНУ, Европ, Австрали, Индонезийн Суматрын арлуудад тархаж нийт Орангутаны 10%-ийг эзлээд байгаа юм. Сонирхуулахад Пуан гэдэг нь Индонези хэлээр  “хатагтай” гэсэн утгатай ажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан