Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Оросын сэтгүүлч үхээгүй байжээ

  Б.Оюун 2018-05-31 8402

Өнгөрсөн мягмар гарагт дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Украины нийслэл Киев хотноо Оросын нэртэй сэтгүүлч, Путины эсрэг хүчтэйгээр дуу хоолой үзэл бодлоо илэрхийлэгч, сөрөг хүчний талыг баримтлагч Аркадий Бабченкогийн аминд үл мэдэгдэх хүмүүс гэрийнх нь гадаа халдаж, амь насыг нь егүүтгэсэн балмад хэрэг явдал гарсан талаарх мэдээ тарж, шуугиан дэгдээсэн юм. Түүний аминд Киев хотын Днепровский дүүрэгт байрлах гэрийнх нь гадаа үл мэдэгдэх хүмүүс нуруун тус газар луу нь буудаж, улмаар сэтгүүлчийг эмнэлэгт хүргэх явцад тэрээр шархаа даалгүй нас барсан талаар мэдээлжээ.

Энэ мэдээллийн дараа хэвлэл мэдээллийн талбарт ихээхэн дуулиан шуугиан дэгдэж, Оросын сөрөг хүчнийхэн сэтгүүлчийг Путины захиалгаар цааш харууллаа, Оросын талын Украинтай хийж байгаа дайнд хэвлэл мэдээллийн ажилтан ийнхүү өртлөө гэхчлэн олон талаар ярьж бичжээ.

Гэвч ийнхүү дуулиан шуугиан дэгдээж, Орос-Украины хоорондын сөргөлдөөн, Путиныг эсэргүүцсэн улс төрийн мэдэгдэл зэргийн араас сэтгүүлч Бабченко үнэн хэрэгтээ амьд мэнд байгаа, түүний үхлийг Украины аюулаас хамгаалахынхан зориудаар зохион байгуулсан болж таарчээ.

Гэхдээ ийнхүү зориудаар хуурамчаар Бабченкогийн амь насанд халдсан мэтээр жүжиг тоглосон нь ихээхэн учиртай байсныг Украины аюулгүйн хүчнийхэн мэдээлсэн байна. Учир нь тэдэнд одоогоос 2 сарын өмнө нэрийг нь одоогоор нууцалж байгаа эх сурвалж сэтгүүлч Аркадий Бабченког цааш харуулах захиалга гэмт бүлэглэлийнхэнд ирсэн гэх мэдээлэл иржээ. Тиймээс Бабченко чухам хэний замд хөндөлсөж, хэн түүнийг цааш харуулахыг хүсч байгааг, мөн түүний аллагын захиалгыг хэн өгснийг мэдэх зорилгоор ийнхүү аюулгүйн хүчнийхэн сэтгүүлчид энэ талаар сарын өмнө мэдэгдэж, түүний үхлийг зориудаар зохион байгуулжээ.

Тэгвэл ийнхүү шуугиан тарьсан явдал болж Бабченко бусдын халдлагад өртөн, дараа нь нөгөө ертөнцөөс эргэж ирсэн үйл явдлын ард хэн түүнийг захиалж, амийг нь хороолгохыг хүссэн, энэ бүхэн хэнд хэрэгтэй байсныг тогтоож чадсан гэж Украины аюулгүйн хүчнийхэн мэдэгдсэн байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө