Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөлбөмбөгийн ДАШТ-нд зориулан дурсгалын мөнгөн дэвсгэрт гаргажээ

  Б.Оюун 2018-05-23 678

Манай хойд хөршид тун удахгүй болох гэж байгаа Хөлбөмбөгийн ДАШТ-нд зориулан Оросын төв банкнаас дурсгалын мөнгөн тэмдэгт гаргажээ. Дэлхийн аваргад зориулан гаргаж байгаа дурсгалын мөнгөн тэмдэгтийг Оросын бусад мөнгөн тэмдэгтээс ихэд ялгаатайгаар хэвлэжээ.

 Нийтдээ дэлхийн аваргад зориулан Оросын төв банк зуутын дэвсгэрт бүхий 20 сая ширхэг мөнгөн тэмдэгт хэвлэжээ. Дурсгалын шинэ мөнгөн тэмдэгтийг өчигдрөөс эхлэн албан ёсоор гүйлгээнд гаргасан байна.

Мөнгөн тэмдэгтийн нүүрэн талд нь Зөвлөлтийн нэртэй хөлбөмбөгчин, хаалгач Лев Яшины зургийг хэвлэж, Яшинтай эн тэнцэхүйц мундаг тамирчин болохоор мөрөөдөж байгаа гартаа бөмбөг барьсан хүүгийн зурагтайгаар хэвлэжээ.

Тэгвэл мөнгөн тэмдэгтийн эсрэг талд нь дэлхийн бөмбөрцгийг хөлбөмбөгийн бөмбөгөөр илэрхийлэн, Оросын туг далбааны өнгөтэй хөгжөөн дэмжигчдийн дүрс болоод Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах Оросын хотуудын нэрсийг бичжээ.

Оросын Төв банкнаас мэдээлснээр хэт ягаан гэрэлд мөнгөн дэвсгэрт дээр Дэлхийн аваргын логог харж болно. Түүнчлэн мөнгөн дэвсгэрт дээрх QR код нь дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс хамгаалсан тусгай нууцлал бүхий мэдээлэл агуулж байгаа юм.

Image result for Russian Central Bank presents new 'World Cup' 100 rubles

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан